Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аль улсын иргэд хамгийн их ном уншдаг вэ?

2018-10-09

        NOP Судалгааны байгууллагаас дэлхийн ард түмнүүд долоо хоногт хэдэн цагийг ном уншихад зарцуулдаг вэ гэсэн сонирхолтой судалгаа хийжээ. Иргэн бүр нь долоо хоногт ядаж 10 цаг 42 минут ном уншдагаараа Энэтхэгчүүд энэ жагсаалтыг тэргүүлж, 9 цаг 24 минутаар Тайландууд, 8 цагийг ном уншиж өнгөрөөдгөөрөө Хятадууд удаалжээ. Бидний их уншдаг гэж ойлгодог оросууд 7 цаг 6 минутаар 7 дугаарт орсон бол, Швед, Франц, Унгарчууд араас нь жагссан байна. Нью-Йорк, Чикаго, Вашингтоны метрод яваа гурван хүний хоёр нь ном дэлгэчихсэн харагддаг байна.  Номын дэлгүүр нь хүнсний дэлгүүрээс илүү хөлтэй байдаг Америкчууд гэхэд долоо хоногт 5 цаг 42 минутыг ном уншиж өнгөрөөдгөөрөө 22 дугаар байрт орсон байна. Харин энэ жагсаалтын дэлгэмэл зургаас үзвэл долоо хоногт 3 цагийг ч номд зориулдаггүй ард түмнүүд болох Африкууд, Латин Америк болон Афган, Пакистан зэрэг Дундад Азийн орнуудтай нэг түвшинд бид байна. Бид тийм түвшинд уншдаг ард түмэн юм уу?  Тийм гэдгийг бататгах зарим нэгэн баримтууд ч байна.  Англичууд нэгхэн жилд 2478 сая фундстерлингийн үнэ бүхий 338 сая ном худалдан авчээ... Англичууд 61 саяулаа. Англи хүн бүр нэг жилд дунджаар 40.6 фундстерлингийн үнэ бүхий 5.6 ном худалдан авсан байна... Манай ханшаар бол хүн бүр жилд 116 мянган төгрөгөөр ном худалдан авчээ. Энд нэг настай балчираас 100 настан нь хүртэл орно. Хүн бүр нь долоо хоногт 5-18 цагийг ном уншиж өнгөрөөдгөөрөө 26 дугаар байрт жагссан Английн ард түмэн шүү дээ. Энэ үзүүлэлтийг Монголчуудтайгаа дүйлгэж үзвэл, өөрөөр хэлбэл Монгол хүн бүр жилд 5-6 ном худалдаж авдаг гэж үзвэл 16.8 сая ном худалдан авах нь. Гэтэл манай номын зах зээлд жилд ЕБС-ийн сурагчдын сурах бичгийг оролцуулахгүйгээр 750-900 мянга орчим ном зарагддаг гэсэн тойм тоо байдаг ба Монгол хүн бүр жилд дунджаар 1-2 ширхэг ном худалдаж авдаг байна. Англичуудтай харьцуулахад бид даруй 20 дахин бага байна. 2017 оны байдлаар 16-аас дээш насны Америкчуудын 23 хувь нь ямар ч ном уншаагүй, 31 хувь нь 1-5 ном уншсан, 17 хувь нь 6-10, 28 хувь нь 11-ээс дээш ном уншжээ. Өөрөөр хэлбэл насанд хүрсэн Америк хүн бүр жилдээ ядаж 5 ширхэг ном уншжээ. Тэдний арван хүн тутмын долоо нь /69 хувь/ сүүлийн 12 сард шинээр хэвлэгдсэн шинэ ном уншжээ. Мөн насанд хүрэгчдийн 28 хувь нь онлайн ном уншиж, 14 хувь нь аудио ном сонссон байна. Насанд хүрсэн Америкчууд жилд бүр 1.25 тэрбум орчим ном, өдөртөө 3.5 сая орчим ном уншдаг байна. Америкчуудын ном уншилтаараа дэлхийд 22 дугаарт орж буй шүү дээ. АНУ-ын Barnes&Noble, Amazon.com зэрэг номын томоохон сүлжээнүүдээр дамжин нэг жилд 13.4 тэрбум долларын ном худалдаалагджээ. Өдөртөө 37 сая долларын 3 сая орчим ном эдгээр томоохон сүлжээнүүдээр худалдаалагддаг байна. Түүнээс гадна номын жижиг худалдаа Америк даяар 84 000 байдаг гэнэ. Америкчууд биднээс 106 дахин олон. Энэ харьцаагаар тооцвол Монголд өдөртөө 28 000 ширхэг ном худалдаалагдах нь байна. Энэ тоо бол жилдээ үсрээд л 900 000 ном худалдан авдаг бидний хувьд, ном эрхлэн хэвлүүлэгчид, зохиолч, уран бүтээлчдийн хувьд дэндүү хол мөрөөдлийн тоо билээ. Сүүлийн үед манайд шинэ ном олноор хэвлэгдэж, шинэ гарсан бүхнийг уншиж барахааргүй болсон нь үнэн. Гэвч Хятадад гэхэд нэгхэн жилд 200 000 нэр төрлийн ном шинээр хэвлэдэг бол бид нийтдээ 2000 хүрэхгүй нэр төрлийн номтой л сууж байна. Мөн “Интерном”, Их дэлгүүрийн “Мажестик” номын дэлгүүр гэх мэт нийслэлдээ номын төвүүд  байнгын хүнээр дүүрэн байдаг болсон ч  аймаг , сум гээд аваад үзвэл  учир дутагдалтай зүйл их бий. 3 сая  хүн амтай  боллоо гээд баярлах нэг хэрэг. Хүн болгоход , хүнийг төлөвшүүлэхэд ном их ач тустай.  Өнөөдөр манай хүүхдийн номын зах зээл дээр бүх насны хүүхдийн 250 орчим төрлийн ном бий бөгөөд нэг жилд 54 000 орчим ширхэг худалдаалагдаж байна. 100 хүүхдийн 6 нь л жилдээ нэг ном худалдан авч уншиж байна гэсэн үг. Ийм байхад ард түмний соёлжиж, гэгээрсэн гэж үзэх үү. Ном эрхлэн хэвлүүлэгчид нэг номыг дунджаар 500 ширхэгийг л хэвлүүлдэг гэдэг. Мэдээж хэрэг 10-20 мянган хувь хэвлэгдсэн ном бий ч тэр нь гарын арван хуруугаар тоолчих хэмжээний цөөхөн. Социализмын  үед Монголчууд бас ч гэж чамлахааргүй уншдаг байсан. Доод талын номыг 3000 ширхэгээр хэвлэдэг, ихдээ 50-60 мянга, дунджаар 10-20 мянган хувиар хэвлэдэг байжээ. Бидний номонд хандах хандлага ч их өрөөсгөл... Ер нь ном ямар хэрэгтэй юм бэ гэсэн байдалтай. Ашгийг шууд утгаар, эсвэл баяр цэнгэл маягаар хардаг. Манай шинэхэн бизнесменүүд, ялангуяа уул уурхайн томоохон компаниуд, архи, пивоны үйлдвэрийн- хэн бол номонд хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг ер хүлээн зөвшөөрдөггүй, бараг нүгэл мэт бодно. Аль нэгэн хамтлаг, бөхийг төдөн сая төгрөгөөр ивээн тэтгэлээ, жийп, байраар шагналаа гэх боловч зохиолчийг, уран бүтээлийг ивээн тэтгэлээ гэсэн зүйлийг энэ хугацаанд бараг л сонссонгүй. Гэхдээ одоо эргээд сэргэж байна. Монгол түмний оюун санаа эргэн ирж буйн нэг үзүүлэлт нь номонд хандах хандлага 1990-ээд оны эхэн үетэй харьцуулахад бараг 20 дахин, 2000 оны үетэй харьцуулахад 10 дахин сэргэж буй явдал болно. Төрөөс нь ихэд анхаарч, “НОМ” гэсэн сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Гэсэн ч дэлхийн хөгжингүй орнуудын энд хүрэхэд дэндүү хол хоцорчээ. Муу бүхний жишээ болдог Африкийн түвшинд л байна шүү дээ. Нэгэн үеэ бодвол эдийн засаг сэргэж, айл бүхэн шахуу машинтай болжээ. Гэхдээ айл бүхэн номын сантай болсон уу? Уг нь бид язгуураасаа тийм ч харанхуй, мунхаг ард түмэн биш . Номыг гурван чухал эрдэнийн нэгд эрхэмлэн дээдэлдэг, өөрсдөө хөдсөн дээл өмсдөг ч,  ном судраа торгоор баринтаглаж, алт, эрдэнэсээр чимдэг ард түмэн билээ. Ер нь номноос ангидаар соён гэгээрэлд, оюун сэхээрэлд хүрэх боломжгүй, соён гэгээрэлгүйгээр хөгжил, нийгмийн баттай дэвшилд хүрнэ  гэхэд хүндрэлтэй нь хагагдсаар байна. 
    100 америк хүн жилдээ 537 ном уншдаг бол 100 монгол хүн жилдээ 27 ширхэг ном уншдаг нь мөн л 20 дахин доогуур байна. Энэ нь  бидэнд  ном унших хэрэгцээ  асар их байгааг, асар ихээр үгүйлэгдэж байгааг  харуулж байна хүмүүс ээ!


                                                                                                                     Эх сурвалж : trends.mn

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%