Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ХУРАЛДЛАА

2018-10-11

 

2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурал хуралдлаа. Хурлын ирц 81,8 хувьтай байв. Энэхүү хурлаар дараах 4 асуудлыг хэлэлцэн  батлав.

1.    Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлын  хуваарилалтанд өөрчлөлт оруулах тухай

2.    “Архангайд үйлдвэрлэв” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн төслийг хэлэлцэх тухай

3.    Шагналын тухай

4.    Өмчийн эд хөрөнгийг актлах тухай . Үүнд:

-       Тээврийн хэрэгсэл акталж данснаас хасах, дуудлагын худалдаагаар худалдах тухай

-       Барилгын үнийг шинэчлэн тогтоох тухай /Тариат сум, Цагааннуур баг, конторын барилга/

-       Барилга актлах тухай /Өндөр-Улаан сумын соёлын төв/

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%