Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төслийг аймгийн ИТХ-д өргөн барилаа. 2

2018-10-11

 Дундговь аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн  нар  аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар болон аймгийн ИТХ-ийн тэргүүлэгч нарт өргөн барилаа. “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Нутгийн захиргааны байгууллага эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг боловсруулж, 10 дугаар сарын 05-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална” хэмээн заасны дагуу ирэх онд хэрэгжүүлэх 6 бүлэг 17 зорилт 111 заалт бүхий үндсэн чиглэлийн төслийг боловсруулан хуулийн хугацаанд өргөн барьж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%