Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг Сүхбаатар аймагт БОАЖГ, Сүхбаатар-Ойжуулалт ОНӨААТҮГ, Ойжуулалт-Хайлааст ХХК -иуд хамтран зохион байгууулав.

2018-10-15

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178 дугаар зарлигийн дагуу жил бүр " Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг 10-р сарын 13-ны өдөр зохион байгуулав. Уг арга хэмжээнд аж ахуйн нэгж , албан байгууллагаууд оролцож байгууллагынхаа   тарьсан модыг тордож , услах болон нөхөн сэргээлт хийж , орчныг цэвэрлэв. Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон 2 хэсэгт тарьж ургуулсан модныхоо 35 %-д нөхөн сэргээлт хийв.   Аймгийн 4, 5-р тойргийн зам дагуу тарьсан модонд нөхөн тариалалт, усалгаа арчилгаа хийхэд мэргэжлийн байгууллагууд илүүтэй анхаармаар санагдлаа. Эх болсон байгалиа хайрлаж ирсэн уламжлалт зан заншлаа дээдлэн түүнийг нөхөн сэргээж хамгаалахад бид бүгдийн хичээл зүтгэл, албан байгууллага бүрийн анхаарал хэрэгтэй байна.  2013 оноос эхлэн аймгийн хэмжээнд тарьсан нийт  модны 35-40 % нь устаж байгааг  харахад сэтгэл эмзэглэмээр санагдана.  Жил болгон мод тарьж байгаа олон хүний хүч хөдөлмөр, хөрөнгө санхүү, цаг зав малын хөлд сүйтгэгдэн үгүй болж, хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж устсаар байх уу? Өгөөмөр сэтгэлтэй нэгэн маань " Тарьсан модоо хэдхэн жилийн дараа сүндэрлэн ургахыг,  тал нутгийнхаа уудам дэнж, зэрэглээтэн харагдах хөхөмдөг тал  , ногоон торгон төгөл болон хувирсан байхыг" сэтгэлдээ зураглан бодож, инээмсэглэн алхлах энэ сэтгэлийн үзүүр салхинд хийсэн, малын аманд орох учиргүй ээ. Бид тийм сайхан бүхний төлөө, сайхан хөгжлийн төлөө сэтгэл нэгдсэн нэг нутгийн ахан дүүс ээ!  Бидний хүч , сэтгэл, анхаарал тарьсан модонд маань үгүйлэгдээд байна уу даа... 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%