Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДЭРГЭДЭХ ИРГЭНИЙ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ.

2018-10-16

        Сүхбаатар аймгийн ИТХ-ын дэргэдэх иргэний зөвлөл шинэчлэгдэн байгуулагдаж, 2018 оны 10-р сарын 16-ны өдрийн 15 цагт анхны хурлаа хийлээ. Хуралд :  Иргэний зөвлөлийн гишүүн  Баруун-Урт сумын  7-р багийн иргэн Д. Сэнгэдорж,  Баруун-Урт сумын 1р багийн иргэн Д. Алтантуяа,  Баруун-Урт сумын 1-р багийн иргэн Н. Жанцанбалдан, Баруун-Урт сумын 4-р багийн иргэн  С. Адъяа нар оролцов.   Уг хурлаар : 1. Зохион байгуулалтын асуудал , 2. Иргэний Зөвлөлийн холбогдох тогтоол шийдвэрүүдийг танилцуулах, 3. Цаашид ажиллах үндсэн чиглэлийн тухай гэсэн асуудлуудыг ярилцав.
         Аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн  мэргэжилтэн О. Батнасан аймгийн ИТХ-ын "Иргэний зөвлөлийг шинэчлэн байгуулах тухай " 33-р тогтоолыг  танилцуулж,   уг зөвлөл нь нутаг дэвсгэр хариуцсан Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хяналт тавин ажиллаж, үйл ажиллагааны тайлангаа хагас бүтэн жилээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидэд тайлагнаж байх  тухай шийдвэрт тусгагдсан талаар танилцуулав.  Иргэний зөвлөлийн Тэргүүнийг далд санал хураалтаар 100%-ийн саналаар Баруун-Урт сумын 7-р багийн иргэн У. Болдхүүг , нарийн бичгийн даргаар Д. Алтантуяа нарыг тус. тус томилон ажиллуулахаар болов.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%