Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Талын хүлэгч-Давтагдашгүй өв Агтана хүрээт хүлэгч эрсийн наадам олон улсын гэрэл зургийн фестивал тун удахгүй Дарьганга нутагт болно

2018-10-23

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатын санаачилгаар "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн фестиваль ирэх 11 дүгээр сарын 
16-17-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдана. "Талын хүлэгч - Давтагдашгүй өв" арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй
"Агтана хүрээт" адуучдын тэмцээн олон улсын гэрэл зургийн фестивал нь Сүхбаатар аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг "Монгол адууны өв соёлын төв" болгон зарлаж буйтай холбогдуулан Монгол Улсын Соёлын өв үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон Монгол адуу,
түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальсанд үлдээх, олон улсын түвшинд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа аж. Тус фестиваль ирэх 11-р сарын 16-17-нд сүхбаатар аймгийн Дарьганга суманд зохион байгуулагдана. Тэмцээнд Сүхбаатар аймгийн 13 сумаас 1,1 шилдэг адуучин оролцох юм. Харин гэрэл зураг сонирхдог хүн бүрт тус тэмцээн нээлттэй болно.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%