МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит "Аваргын гараа" өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан өнөөдөр эхэллээ
МУГТ, Дархан аварга Г.Өсөхбаярын нэрэмжит "Аваргын гараа" өсвөр үеийн Үндэсний бөхийн барилдаан өнөөдөр аймгийн Биеийн тамир спортын газарт эхэллээ. Тус барилдааны нээлтэд МҮБХ-ны тэргүүн, Дархан аварга Б. Бат-Эрдэнэ, дэд тэргүүн улсын заан Ц.Магалжав, БТСГ-ын дарга МУГТ Ц.Шаравжамц, Архангай аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн Б.Өсөхбаяр, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарьд Д.Рагчаа, Сокол ХХК-ийн захирал "Бөх билэгт" дэвжээний гүйцэтгэх захирал Н.Алтаншагай нарын тэргүүтэй хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 175