Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Алтан намар" өдөрлөг боллоо

2018-10-31

 Цэцэрлэг хотод "Алтан намар" өдөрлөг арга хэмжээ 10 сарын 30-ны өдөр болж өндөрлөв. Тус өдөрлөгт ХХАА-н салбарын бүхий л салбар буюу газар тариалан, төмс, хүнсний ногоо, нарийн боов, нийтийн хоол, худалдаа, үсчид, оёдолчин, мал аж ахуй, Архангайд үйлдвэрлэсэн үхрийн ширэн бүтээгдэхүүн, сарлагийн хөөвөр, хонины ноосон бүтээгдэхүүн, цагаан идээ гэх мэтчилэн нийт 13 холбоо, хоршоо, нөхөрөлөлийн 200 гаруй ААН, бизнес эрхлэгчид, мөн таван төсөл хөтөлбөрийн байгууллагууд оролцлоо. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмид нар оролцож, үг хэлсэн юм. 
Энэхүү өдөрлөгийг Хөдөө аж ахуйн ажилтны өдөрт зориулан хийж буйгаараа онцлог юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%