Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ТАЛ НУТГИЙН ШИНЭ ТОРГОНЫ ЗАМ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА СҮХБААТАР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

2014-09-16

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ” байгуулагдсаны 20 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 2014 оныг Монгол, Хятадын “Найрсаг солилцооны жил” болгон зарлаж,улс төр, эдийн засаг, соёл урлаг, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт жилийн турш цуврал ажлуудыг хамтран зохион байгуулж байгаа билээ.

Дээрх ажлын хүрээнд ӨМӨЗО-ы Шилийн гол аймгийн удирдлагууд Сүхбаатар аймагт 6 дугаар сард айлчлах үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд уул санамж бичгийн хүрээнд өрнөх хамтын ажиллагаа, ажлыг улам гүнзгийрүүлэх зорилгоор 9 дүгээр сарын 18-22-ны хооронд “Тал нутгийн шинэ торгоны зам” хамтарсан үзэсгэлэн, худалдааг Баруун-Урт хотод зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн, худалдаа БНХАУ-ын өргөн хэрэглээний бараа, шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сурталчлах, харилцан туршлага солилцуулах болон Сүхбаатар аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг хоорондын хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 20 гаруй аж ахуй нэгж оролцох төлөвлөгөөтэй байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%