Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ӨРХИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО" АЯНЫ 2 ДАХЬ ДАВЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

2014-09-16

Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газар, нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулж байгаа "ӨРХИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО" аяны хүрээнд Баруун-урт хотод үйл ажиллагаагаа явуулж байгаа Худалдааны төв, захуудад хандивын сагс аялуулах ажил өрнүүлсэн билээ. Уг ажлыг үргэлжлүүлэн албан байгууллагуудад Хандивын шилэн хорго аялуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд ЖААХАН ШАРГА ХЖТ хамгийн анхны сайн үйлсийг дэлгэрүүлэгч "Булган сүүлтэй" байгууллага болж 82960 төгрөгийг цуглуулан Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүлээлгэн өглөө. Хандив хүлээлгэн өгөх ажилд ЗДТГ-ын дарга Б.Амарзаяа, 8-р багийн засаг дарга П.Сүхтогоо, 4-р багийн зохион байгуулагч С.Отгонтуяа, "ЖААХАН ШАРГА" ХЖТ-ын маркетингийн менежер А.Болд-эрдэнэ, НХҮХэлтсийн нийгмийн халамж, хүн амын хөгжлийн албаны дарга М.Алтаннавч, НХҮХэлтсийн хүнс тэжээлийн оператор Т.Мөнгөнцэцэг нар байсан байна.  Албан байгууллагуудаас цугларсан нийт хандивын мөнгө, зах, худалдааны төвүүдээс цугларсан ахуйн хэрэглээний барааг нэгтгэж, амжиргааны баталгаажих түвшинээс доогуур орлоготой өрх, нэн ядуу иргэдэд дэмжлэг болгон өгнө. Иргэд хөдөлмөрчид та бүхэн САЙН ҮЙЛСИЙН АЯНД НЭГДЭЭРЭЙ. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%