Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"МОНГОЛ БАХАРХАЛ"-ЫН ӨДӨР

2018-11-07

     Их Эзэн Чингис хааны 856 жилийн ой тохиож байна.  
    “Монгол бахархал"-ын өдрийг тэмдэглэж байх тухай МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг 2012 оны 1дүгээр сарын 9-ний өдөр гарсан билээ. Тус зарлигт  Эзэн богд Чингис хаан – Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байх тухай заасан байна. Түүнээс хойш энэ жил 7 дахь удаагаа “Монгол бахархлын өдөр”-ийг тэмдэглэж байна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн нь билгийн тоолол учир аргын тоололтой нийцүүлэн тэмдэглэхэд жил бүр өөр, өөр өдөр таарч байгаа юм. Энэ жилийн хувьд тус өдөр 11 дүгээр сарын 8-ны өдөр тохиож байна.
    XIII зуунд Чингис хаан тархай, бутархай оршиж байсан монголчуудаа нэгтгэн Их Монгол улсыг байгуулсан бөгөөд улс байгуулсны гол ач холбогдол нь бүх монголчууд нэгэн төрийн жолоонд нэгдсэнээр, дотооддоо эв нэгдэл батжин хүчирхэгжиж, олон улсад Монгол улсын нэр хүнд өсч дэлхийн түүхийн тавцанд бие даасан Монгол улсыг гаргаж ирсэнд оршино. Чингис хаан өөрийн улсыг байгуулаад зогссонгүй Евразийн тал нутагт оршин байсан улс орнуудыг байлдан дагуулж нэгтгэн Монголын эзэнт гүрнийг байгуулсан билээ. Тус гүрэн 200 гаруй жил оршин тогтнож дэлхийн түүхэн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулжээ. Харь улс орнуудыг байлдан дагуулах явцад хүний амь нас хохирч, соёлын үнэт зүйлс тодорхой хэмжээнд эвдэрч сүйтгэгдсэнийг үгүйсгэх аргагүй. Гэсэн хэдий ч  Монголын эзэнт гүрэн сэргээн босгох, хөгжүүлэн цэцэглүүлэх ажлыг тасралтгүй хийсэн билээ. Чингис хаан өрнө, дорныг холбосон Торгоны замыг сэргээж, аюулгүй байдлыг нь ханган, урьд өмнө байгаагүй өртөө, шуудан холбоог шинээр үүсгэн буй болгосон нь улс түмнүүдийн харилцан ойлголцох, нэвтрэлцэх, ахуй, соёлын талаар бие биеэсээ суралцах, эдийн засаг, худалдаа, соёлын харилцан холбоог өргөжүүлэхэд чухал  түлхэц үзүүлсэн юм. АНУ-ын “Вашингтон Пост” сонин 1996 онд Чингис хааныг “Хоёрдугаар мянганы түүхэн хүн” хэмээн зарлаж, 2005 оны 11 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх талаар тусгай тогтоол гаргав. Энэ тогтоолд нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж тэмдэглэжээ. Уг тогтоолын дагуу ХБНГУ, Австри, Унгар зэрэг олон оронд “Чингис хаан ба эзэнт гүрэн” сэдэвт үзэсгэлэн, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэргээр өргөн дэлгэр тэмдэглэсэн билээ.
    Чингис хааны түүхэн гавьяа зүтгэлийг дэлхий дахинд ийнхүү өндрөөр үнэлж байгаа нь түүний үр хойчист их эзэн хаанаа санан дурсах, үйл хэргээр нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлж байна. Тиймээс Монгол улсад жил бүр их эзэн хааныхаа мэндэлсэн өдрийг тусгайлан тэмдэглэх болсон явдал нь Чингис хаан төдийгүй, монголчуудын түүх, соёлыг дэлхийн олон орны ард иргэдэд үнэн зөвөөр ойлгуулах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
           Мөн энэ өдрийг тохиолдуулан  жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрх байдал, үндэсний эв нэгдлийг батлан бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судлаж , хойч үедээ өвлүүлэх , тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан иргэнийг “ Чингэс хааны одон”-гоор шагнадаг уламжлалтай. Уг одонг 2016 онд Монгол Улсын гавъяат жүжигчин Ганбаатарын Ариунбаатар, 2017 онд  Монгол улсын олимпийн анхны аварга, анхны олимпийн хошой медальтан “найдвар алдаж үзээгүй” хэмээн олондоо хүндлэгдсэн Найдангийн Түвшинбаяр нарт олгоод байна. Түүнчлэн Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог.  
    Монголчууд бидний үеийн үед дээдлэх шүтээн Эзэн богд Чингис хаан минь, таныхаа суу билэгт бишрэн мөргөе. Таны минь сүр сүлд, хийморь лундаа монголчууд биднийгээ үргэлж  ивээг ээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%