Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

2018-11-14

  Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн газраас Умард говийн гүвээт- халхын дундад талын сав газрын “Усны нөөцийн менежментийн төлөвлөгөө”-г хэлэлцүүлэх  арга хэмжээг Сүхбаатар аймгийн ИТХ хамтран   зохион байгууллаа.  Ус бол өргөн дархацтай, өөрийн гэсэн өвөрмөц хил хязгаартай тул энэ сав газарт 8 аймгийн 59 сум хамрагддаг. Сүхбаатар аймгийн хувьд уг арга хэмжээнд Баруун-Урт сумын ЗДТГ, БОАЖГ, Буйр нуур-Мэнэнгийн талын СГЗахиргаа, Дөрвөлж ОНӨҮГ, Асгат, Баяндэлгэр, Баруун-Урт , Мөнххаан, Сүхбаатар, Уулбаян, Түвшинширээ, Халзан сумдаас төлөөлөл оролцсон  хэлэлцүүлэг боллоо.  Менежментийн төлөвлөгөө гэдэг нь усны нөөцийг хүн ам, үйлдвэрлэл аж ахуй мал усалгаа, байгаль орчныг хамгаалах чиглэлээр үр ашигтай, зөв зохистой ашиглан хамгаалах талаар хийх ажлын чиглэлийг заасан бодлогын баримт бичиг юм. Усны хязгаарлагдмал нөөцтэй, байгалийн эмзэг тогтоцтой энэ сав газрын усны нөөц болон экосистемийг хамгаалах , эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад Усны нөөцийн менежмент, төлөвлөгөө онцгой ач холбогдолтой.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 198
179 / 90%
19 / 10%