Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2018 оны 11-р сарын 14-ны өдрийн 14 цагт хуралдав. Хурлаар : Аймгийн Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан, Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилт, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын зарим тогтоолыг хүчингүй болгох тухай, Хуулийн этгээдийг шилжүүлэх тухай, Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай , "Сүхбаатар хөгжил ҮТП" ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай , "Андын элч" ХХК, "Дөрвөлж"ХХК-ийн ТУЗ-ын гишүүдийг томилох тухай, Тариалангийн бүс нутгийн зааг тогтоох тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Аймгийн Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтийг төсөвтэй уялдуулан дараагийн хурлаар дахин оруулах, Хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах тухай, "Сүхбаатар хөгжил ҮТП" ОНӨААТҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг шинэчлэн батлах тухай, Тариалангийн бүс нутгийн зааг тогтоох тухай зэрэг асуудлыг хойшлуулж , сайн судлаж дахин хуралд оруулахыг асуудал оруулж буй дарга нарт үүрэг болгон, бусад оруулсан асуудлууд дээр холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргав.
