Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТАЛЫН ХҮЛЭГЧ-ДАВТАГДАШГҮЙ ӨВ СОЁЛ ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДРӨЛЛӨӨ

2018-11-20

Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбатын санаачилгаар "Агтана хүрээт" хүлэгч эрсийн наадам, олон улсын гэрэл зургийн фестиваль өвлийн эхэн сарын шинийн есний билэгт сайн өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг “Шилийн богд” уулынхаа зүүн бэлд орших түмэн агтны туурайн төвөргөөний даллагатай “Агтана хүрээт” гэж дугуй тогоотой талын намхан уулынхаа бэлд амжилттай зохион байгуулагдлаа..
Эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн буянт мал сүргээ үржүүлэн өсгөж нүүдлийн өвт соёлоо тээж ахуйн амьдрал улс орныхоо хөгжлийн нэгэн салбарт баялаг бүтээж буй монгол малчид маань нийгмийн шинэчлэл, орчин цаг үеийг дагаж төв суурин амьдралруу хэт их тэмүүлж мал маллагааны арга барил, уналга эдэлгээ их хэмжээгээр өөрчлөгдсөөр байгаа билээ. Монгол хүний хийморийн билэгдэл бол монгол адуу байдаг гэдэгтэй хэнч маргахгүй буйзаа. Сүүлийн жилүүдэд эрлийз хэмээх тодотголтой адуу монгол наадмын морьдын уралдааны замд нууцхан гарч ирсэнээр одоогийн цаг үед элбэг харагдах болсон нь үнэн билээ. Үүний сөрөг тал нь хөдөө хөхөрч гадаа гандан ажиллаж хөдөлмөрлөдөг хөх уяачид болон ууган малчдын маань чин хүсэл зоригийг мохоож байгаа нь илхэн болсоноос гадна нэн чухал өв соёл маань бүдгэрэх эрсдлийг дагуулж буй учир цаашид энэхүү соёлыг хадгалж авч үлдэхийн тулд сүхбаатар аймгийнхаа хүрээнд цаашилбал монгол улсынхаа хэмжээнд шат шатны харъяа байгууллагууд бодлого төлөвлөгөө боловсруулан ажиллах шаардлага бий болсоныг онцолж уг арга хэмжээг санаачилан зохион байгуулсан билээ. Иймээс “Агтана хүрээт” адуучдын тэмцээн, олон улсын гэрэл зургийн фестиваль нь аймгийн ИТХ-аас Сүхбаатар аймгийг “монгол адууны өв соёлын төв” болгон зарлаж буйтай холбогдуулан монгол улсын соёлын өв, үндэсний тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон монгол адуу, түүнийг дагасан соёл уламжлалаа үр хойчдоо өвлүүлэн үлдээх, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, гэрэл зургийн хальснаа мөнхлөн үлдээж олон улсын хэмжээнд сурталчлан таниулах, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг тогтоож тогтвортой хөгжүүлэх зэрэг зорилгыг энэхүү арга хэмжээ нь агуулсаан. Тус тэмцээнд Сүхбаатар аймгийн 13 сумын үндэсний өв соёлоо тээгч ирээдүй болсон шилдэг адуучин залуус чимэн оролцож эр бяр, хурд хүч авхаалж самбаага сорин өрсөлдсөнөөс Түмэнцогт сумын адуучин Дамчаасүрэн тэргүүлж, Дарьганга сумын адуучин Э.Ганхуяг удаалж, Асгат сумын адуучин Моононсүхийн Содномдоо гутгаар байранд шалгарч шилдэг адуучдаар шалгарлаа. Мөн хос морьтнуудын үзүүлбэр, адуу дэллэх, азарга тавих ёсон үйлдэх арга хэмжээ зохион байгуулагдлаа. Уг фестивальд зорин ирж оролцсон нийт гэрэл зурагчид, зочид төлөөлөгчид, хамтран зохион байгуулж оролцсон байгууллагууд, үзэгч түмэн, хэвлэл мэдээллийн салбарынхан болон 13 сумын ИТХ-ын алба амжилттай сайн зохион байгуулалттай ирж оролцсонд аймгийн аймгийн ИТХ-аас талархаж буйгаа илэрхийлж байна.
Авшиг буяны даллагатай
Алтан Дарьганга нутаг маань 
Амгалан олон түмэн биднийхээ
Алсын үйл хэргийг өнө мөнхөд ивээх болтугай 
СҮХБААТАР АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЖЛЫН АЛБА 2018.11.17

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%