Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 8 ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2018-11-21

Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 8 дугаар хуралдаан 2018 оны 11 дүгээр сарын 19 -ны өдрийн 11 цагаас Засаг даргын тамгын газрын хурлын танхимд Төлөөлөгчдийн 60,6 хувийн ирцтэйгээр эхэлж хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг тус тус үндэслэн Аймгийн 2018 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэн дүгнэлт өгөх, 2. Аймгийн 2019 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, санал авах, 3. 2018 оны эхний үлдэгдэл зарцуулах тухай төлөөлөгчдийн 70,5 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдааны үйл ажиллагаанд хэлтэс агентлагийн дарга удирдлагууд оролцож,хэлэлцэж байгаа асуудлаар төлөөлөгчдийн тодруулсан асуултанд хариулж оролцлоо. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс гарсан саналын жагсаалтыг аймгийн ЗДТГ-т хүргүүлэн аймгийн 2019 оны эдийн засаг нийгмийг хөгжүүлэх  үндсэн чиглэлд тусгахыг үүрэг болголоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%