Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Тал нутгийн шинэ торгоны зам” үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ

2014-09-21

ӨМӨЗО-ы Шилийн гол аймаг, Сүхбаатар аймаг хамтран  9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд “Тал нутгийн шинэ торгоны зам” хамтарсан үзэсгэлэн, худалдааг Баруун-Урт хотод зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Шилийн гол аймгийн Худалдааны явдлын товчоо болон Зүүн үзэмчин хошууны Засгийн ордон хамтран явуулж байгаа юм. Үзэсгэлэн, худалдаанд Шилийн гол аймгийн нийт 20 гаруй аж ахуй нэгж оролцон БНХАУ-ын өргөн хэрэглээний бараа болон шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг сурталчлан худалдаалж байна. Мөн "Тал нутгийн шинэ торгоны зам" үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар хоёр аймаг харилцан туршлага солилцох болон хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх нэг чухал хөшүүрэг болж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд орон нутгийн "Өнө Энхжин" ХХК-ийн хамт олон оролцож нутгийн хөрсөнд тарьж ургуулсан чацарганаа худалдаалж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%