Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын

2018-12-10

Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Улсын Их Хурлын даргын ивээл дор уламжлал болон зохион байгуулагддаг шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХ-ын ажлын алба "Оюунлаг" шатрын клубтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд тэмцээнд сумд бүрээс шаларсан шилдэг шатарчид оролцдог билээ. Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 23, эмэгтэй 5 шатарчин оролцож оюун ухаанаа сорин өрсөлдлөө.
Эрэгтэй төрөлд:
1-р байранд Эрдэнэцагаан сумын тамирчин М.Отгонбаатар 3 дахь жилдээ дараалан түрүүллээ.
2-р байранд Баруун-Урт сумын тамирчин Л.Мөнхжаргал
3-р байранд Баруун-Урт сумын тамирчин Т.Өлзийбат
Эмэгтэй төрөлд: 
1-р байранд Баяндэлгэр сумын тамирчин Х.Дэчмаа
2-р байранд Д.Ариунгэрэл нар нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал мөн 2019.01.05-нд Улаанбаатар хот Төрийн ордонд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдлаа. Тэмцээнд оролцсон тамирчдаас хамгийн залуу нь Асгат сумын харъяат 23 настай Б.Тогоонтөмөр байсан бол хамгийн ахмад тамирчин Онгон сумын харъяат 75 настай Т.Гомбосүрэн нар байлаа.
Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 181
175 / 97%
6 / 3%