Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААН ХУРАЛДАЖ 2019 ОНЫ АЙМГИЙН ТӨСВИЙГ 50,9 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАТАЛЛАА

2018-12-05

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09:00 цагаас аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж баталлаа.
1. Аймгийн Засаг даргын 2018 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнээс хойших хугацааны ажлыг хангалттай гэж дүгнэлээ.
2. Аймгийн Нийгэм, эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай гэж дүгнэн 2019 оны зорилтыг хэлэлцэн баталлаа.
3. Аймгийн 2019 оны төсвийн төслийн хэлэлцэж 2019 оны төсвийг 50,9 тэрбум төгрөгөөр баталлаа.
4. 2019 онд Аймгийн хэмжээнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт тогтоох тухай асууудлыг хэлэлцэн баталлаа.
5. Хар ямаатын БНГ-ын менежментийн төлөвлөгөөний тайлан, 2019-2023 оны төлөвлөгөөг баталлаа.
АЙМГИЙН ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%