Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАН ӨДӨРТ ЗОРИУЛЖ ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨВ

2018-12-12

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын ивээл дор жил бүр шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулж аймгийн ИТХ, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагатай хамтран Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 19 сум нэгэн зэрэг зохион байгуулсан бөгөөд тэргүүн, дэд байрт шалгарсан тамирчид аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө 12 сарын 8-ны өдөр БТСГ-т зохион байгуулагдлаа. Тэмцээнд Батцэнгэл, Тариат, Цэнхэр, Жаргалант Эрдэнэбулган сумдын 20 шатар сонирхогчид оролцсон. Эрэгтэй төрөлд 1-р байр Б.Шаравдорж, 2-р байр Б.Должинсүрэн, 3-р байр Ч.Алтаншагай Эмэгтэй төрөлд 1-р байр Т.Амарзаяа. тус тус шалгарч талархал мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан. Тэмцээнд байр эзэлсэн 3 тамирчин 2019.01.05-ны өдөр Улаанбаатар хотод Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%