Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР НУТГИЙН БАГАЧУУД СОРОБАН САМПИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ЦОМЫН ЭЗЭД БОЛЦГООЛОО.

2018-12-17

Сүхбаатар аймгийн 1-р БДС-ийн бага ангийн сурагч Мөнхбатын Халиун, 3-р БДС-ийн бага ангийн сурагч Ганзоригийн Сондор нар  Зүүн Өмнөд Азийн орон болох Малайз Улсын Куала Лумпур хотноо зохион байгуулагдсан цээж тооллын Соробан сампингийн 23 дахь удаагийн  дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улс, Сүхбаатар аймгаа төлөөлөн оролцож дэлхийн аваргын цомын эзэд болцгоосон таатай мэдээг дуулгаж байна. Ийнхүү дэлхийн аваргын цомын эздийг аймгийн ИТХ-ын дарга болон түүний ажлын албанаас хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзаж ИТХ-ын хүндэт өргөмжлөл болон гарын бэлгийг гардуулж мөн дараа дараагийн шатны тэмцээнд оролцоход нь дэмжиж туслахаа илэрхийллээ. Дэлхийн аваргын эзэд болох бяцхан багачуудаа өнөөдрийн их амжилтанд хүрэх эхлэлийг зааж, бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч багш нарт болон эцэг эхчүүдэд мөн бяцхан дэлхийн аваргын цомын эзэд болох багачууддаа баяр хүргэе.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%