Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Замын хөдөлгөөний цагаан толгой-2014" тэмцээн

2014-08-19

Аймгийн ГХУСАЗСзөвлөл, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс хамтран жил бүр уламжлал болгон “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулж ирсэн .

            “Замын хөдөлгөөний цагаан толгой-2014” тэмцээн 2014 оны 05 дугаар сарын 30-ний өдөр аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын их танхимд зохион байгуулагдлаа. Тэмцээнийг аймгийн ИТХТ-ийн нарийн бичгийн дарга Л.Отгонбаатар нээж үг хэллээ.

            Тэмцээнд Эрдэнэбулган сумын цэцэрлэгүүдийн баг тамирчид 5 төрлөөр авхаалж самбаагаа сорин өрсөлдөж  тэргүүн байранд  Эрдэнэбулган сумын IV цэцэрлэгийн “Золбоо” баг шалгарч алтан медаль өргөмжлөл, мөнгөн шагнал, шилжин явах цомоор, дэд байранд Ирээдүй цэцэрлэгийн “Ирээдүй” баг шалгарч мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар, гутгаар байранд VI цэцэрлэгийн “Зохицуулагч” баг шалгарч хүрэл медаль өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус шалгарлаа. Шилдэг зохицуулагчаар  Ирээдүй цэцэрлэгийн “Ирээдүй” багийн ахлагч Б.Дөлгөөнтамир шалгарч алтан медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар, Шилдэг багшаар хамт олноо сайн удирдан оролцсон  IV цэцэрлэгийн багш Н.Минжжалам шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

            Цаашид дээрх тэмцээнийг аймгийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулж явуулна.





Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%