Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ, ЗДТГ-ын хамт олон Улаан Загалмайн гишүүнээр элслээ

2014-08-19

“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”,  Дэлхийн цусны өдрийг тохиолдуулан Баруун-Урт сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон сумын Улаан Загалмайн анхан шатны хороогоор дамжуулан Улаан Загалмайн жинхэнэ гишүүнээр элсэж, гишүүний үнэмлэхээ гардан авлаа. Энэхүү ажил нь Сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олны Хүмүүнлэгийн үйлсэд манлайлагчид болох зорилгын хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд Монгол Улсын хэмжээнд Сүхбаатар аймаг ЖИШИГ аймаг болох зорилго тавин ажиллаж буй энэ цагт ХҮМҮҮНЛЭГ-ийн үйлсэд ч манлайлагч аймаг, хот болох зорилго тавин ажиллаж байна. Мөн Баруун-Урт сумын УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРОО нь  ирэх саруудад томоохон ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%