Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Залуусын манлайлал” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

2014-10-21

Өнгөрсөн амралтын өдрүүдээр СҮХБААТАР АЙМГИЙН ОЮУТАН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС нутгийн оюутан залуусдаа хандан хэрхэн шинийг эрэлхийлж суралцах, тус төвөөс ямар үйл ажиллагаа зохион байгуулагддаг талаар, түүнд хэрхэн хамрагдах, гадаадын их дээд сургуульд элсэн суралцах зэрэг мэдээллийг олгох зорилгоор зохион байгуулсан “Залуусын манлайлал” өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.
Тус өдөрлөгт УИХ-ын гишүүн, Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн дарга М.Зоригт залуусын сонирхсон асуултанд хариулт өгсөн бол Монгол банкны дэд ерөнхийлөгч, Сүхбаатар аймгийн оюутан залуучуудын хөгжлийн төвийн тэргүүн Б.Жавхлан ерөнхий модератораар ажиллаа. 
Дээрх зорилгын хүрээнд “ОХУ-ын тэтгэлэгт 100 сургуульд элсэн суралцах боломж”-н талаар тус улсын элчин сайдын яамны төлөөлөгч Екатерина Олеговна, Артём Валерьевич, “Оюутанд тулгамдаж буй асуудлын талаар” МОХ-ын гадаад харилцааны төлөөлөгч, “Япон улсад суралцах боломж”-н талаар Монголын Японд төгсөгчдийн ЖУГАМО нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Б.Мөнхтуг, “Малгайгүй манлайлал” сэдвээр үндэсний шилдэг илтгэгч, Хэнтий аймгийн залуучуудын холбооны дарга Д. Гантулга нарыг урин лекц, мэдээлэл өгсөн нь сонирхолтой, хэрэгцээтэй, хүртээмжтэй үйл явдал боллоо. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%