Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

2018-12-31

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26 ны өдрийн 165 тоот  зарлигаар  эрхэлсэн ажилдаа үр бүтээлтэй олон жил ажилласан Дундговь аймгийн 45 иргэн шагнагдлаа. Шагналыг 2018 оны 12 сарын 29 ны өдрийн 11.45 цагт аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд гардуулан өглөө. Шагналыг аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Мөнгөнцоож, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Гантогтох, Б.Доржсүмбэр нар гаруудлан өгч нийт шагнагдсан иргэнд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөр амьдралд нь амжилтыг хүсэн ерөөлөө.
Нэг: ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Сампил Таня- Сайнцагаан сумын Эрдмийн далай цогцолбор сургуулийн ахмад багш
2. Сүрэн Буджав - Аймгийн ОБГ-ын өндөр настан

Хоёр: ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
1. Нямцэрэн  Эрдэнэбаяр -  Аймгийн ОБГ-ын өндөр настан

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%