Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах ЭБАТ-ын сургалт болов.

2019-01-17

     Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах ЭБАТ-ын сургалт 2019 оны 01 сарын 17 ны өдөр аймгийн нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болов. Сургалтанд сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ЗДТГ-ын дарга нар болон зарим албан байгууллагын удирдлагууд оролцов.  Аймгийн ИТХ , ЗДТГ-аас хамтран зохион байгуулсан сургалтаар : ” Төрийн албан хаагчийн ёс зүй”, ” Төрийн алба ба Төрийн албан хаагчийн ёс зүй, түүний шинэчлэлийн асуудал”  сэдвийг Сургагч  багш Ж. Жаргалсайхан зааж, “ЭБАТ-ны үйл ажиллагаа, журмын өөрчлөлт, цаашид анхаарах асуудал”, “ХАСУМ, ХАСХОМ бүртгэх, тайлан мэдээ гаргах тухай “, “Захиргааны акт болон хэм хэмжээний акт шийдвэр гаргахад практикт гарч байгаа нийтлэг зөрчил”  сэдвээр  ЗДТГ-ын мэргэжилтэн О. Саранчимэг  нар сургалт явуулав.  Сургалтын төгсгөлд аймгийн ИТХ-ын мэргэжилтэнгүүд цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагааны талаар өмгөөлөгч Ж. Дэлгэрхишиг мэдээлэл өгөв.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%