Аймгийн ИТХ-ын даргын 2018 оны А/22 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу аймаг орон нутагт мал аж ахуйн үйлдвэрлэл, үр ашгийг дээшлүүлэх, малын чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлуудын үр дүнг үндэслэн аймгийн 13 сумдын малчдаас 8 шалгуур үзүүлэлтээр 3 малчинг аймгийн ИТХ-ын нэрэмжит “Мөнгөн унага”-ны эзэнээр тодрууллаа. Үүнд: Баруун-Урт сумын 8 дугаар багийн малчин Тогоочийн Төмөрмөнх, Наран сумын Гүнхудаг багийн малчин Жамбын Гомбодорж, Сүхбаатар сумын Баянгол багийн малчин Моононгийн Ариунбаатар нар шалгарсан байна.