Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн талаар мэдлэг мэдээлэл өгөхийн зэрэгцээ АХА тэмцээн зохион байгууллаа

2019-01-23

  Манай улс жил бүрийн 1 дүгээр сарын 13-ны өдрийг  үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын  өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэхүү түүхэн өдрийн ойг тохиолдуулан  2019 оны 01 сарын 22-23 өдрүүдэд Сүхбаатар аймгийн ИТХ –аас тодорхой арга хэмжээг зохион байгуулж байна.  2019 оны 01 сарын 22 өдөр аймгийн ИТХ  Баруун-Урт сумын ИТХ –тай хамтран  Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Үндсэн хуулийн талаар  мэдлэг мэдээлэл өгөхийн зэрэгцээ  АХА тэмцээн зохион байгууллаа. 1990 онд Сүхбаатар аймгаас Ардын Их Хуралд 8 депутат сонгогдсон  билээ.  Монгол улсын Хүний гавьяат эмч Д. Чулуун хүрэлцэн ирж  “Улс орныхоо шинэ цагийн түүхэн ач холбогдол бүхий шинэ Үндсэн хуулийг хэрхэн батлалцсан түүхээсээ хуваалцаж, хүүхэд залуучуудад Үндсэн хуулийн үзэл баримтлалыг таниулж мэдүүлсэн” сайхан  арга хэмжээ болж өнгөрлөө. Ерөнхий боловсролын 4 сургуулийн 120 гаруй сурагчид оролцсоноос: 1-р байр: Б.Дэлгэрмээ, 2-р байр Цэцэгтуяа нар тус тус шалгарч  өргөмжлөл үнэ бүхий зүйлсээр шагнаж урамшууллаа.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%