Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСАД АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 27 ЖИЛИЙН ОЙ, ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО

2019-01-24

        Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсан түүхэн өдрийг  улс орон даяар  27 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Монголчууд түүхэндээ анх удаа хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, улсынхаа тусгаар тогтнол , бүрэн эрхийг жинхэнэ утгаар нь тунхагласан ардчилсан шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын түүхийн шинэ хуудсыг нээсэн билээ. Энэ түүхэн  өдрийг Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдааныг Аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа. Үндэсний бөхийн барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 64 бөх барилдлаа. Уг арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат шинэ Үндсэн хууль батлахад өөрийн хувь нэмрээ оруулсан ардын хурлын депутат, Монгол Улсын хүний гавъяат эмч Д. Чулуун, аймгийн хурц арслан Батын Гомбодорж,  Санжаа-Осорын Загдаа, аймгийн арслан Жамбын Чулуунжав нарт  хүндэтгэл үзүүлсэн юм. Хүчит 64  бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харъяат аймгийн арслан Батсугарын  Зоригтбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат Одсүрэнгийн Баярхүү үзүүрлэж, шөвгийн дөрөвт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харъяат аймгийн арслан М. Баасанбат, Өмнөговь аймгийн Номгон сумын харъяат аймгийн харцага Адъяахүү нар тус тус шалгарлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%