Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Баруун-Урт сумынхаа өнгө үзэмжийг сайжруулах, “Хог хаягдлын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажилд АИТХурлын ажлын албаны хамт олон тогтмол оролцдог

2019-01-26

          Монголын цагаан сар дөхсөн энэ цаг үеэр олон ажлууд ар араасаа давхцан орчин тойрны цэвэрлэгээ хийдэг ажил эд  өрнөж байгаа энэ үед Сүхбаатар аймгийн аж ахуйн нэгж, албан байгууллагууд 2019 оны 01 сарын 26-ны өдрийн 10 цагаас их цэвэрлэгээ хийлээ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон нийтийн цэвэрлэгээний хуваарьт газар болох “Номин” Сүхбаатар салбарын орчмын  газраа цэвэрлэж,  Баруун-Урт сумынхаа өнгө үзэмжийг сайжруулах, “Хог хаягдлын тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зохион байгуулалтын ажилд хамрагдан оролцов. Малчдын хотонд төлийн дуу цангинах үе ойртож ирсэнийг санаж, жилийн жилд энэ цагаар их хэмжээний цас цэвэрлэдэг байсан бол энэ жил  цас биш , хог цэвэрлэж байна даа гэсэн санаашрангүй үг олны амнаас сонсогдож байсныг нуух юун. Үнэхээр цас их үгүйлэгдэж, малчид маань, мал маань зутарч байгаа болов уу  гэсэн бодол хэн хэнгүй  өвлийн цасыг хүсэмжлээд байх шиг ээ...  Баруун-Урт сумын маань өнгө төрх өдрөөс өдөрт улам хөгжиг ээ! Сар шинийнхээ бэлтгэл ажлыг базааж сайхан баярлаарай хүмүүс ээ...

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 197
178 / 90%
19 / 10%