Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У. ХҮРЭЛСҮХ СҮХБААТАР АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2019-01-28

      Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны  01 сарын  27-28 –ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллав. Энэ үеэр Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж, төрийн албан хаагч, иргэдийн төлөөлтэй уулзалт хийлээ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг аймгийн шилдэг тэргүүний багш,эмч, сувилагч нарт гардуулав. Түүнчлэн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдины Баярсайханд “Улсын хошой аварга малчин” цол тэмдгийг гардуулж өглөө. Тэрээр 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн 5000 гаруй мал тоолуулжээ. Малаа өөрөө маллахаас гадна сумынхаа арван өрхийг туслах малчнаар ажиллуулдаг. Малчиддаа төллөх малынхаа болон сувай малын 20 хувийг тогтмол өгдөг байна. Мөн жил бүр малчдаа идэш хоолоор хангаж, цалинжуулахаас гадна нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг аж. Д.Баярсайхан нь нийт мал сүргийнхээ тоогоор болон 3,6 мянган толгой хонь тоолуулсан амжилтаараа аймагтаа тэргүүлсэн байна. Түүний хувьд 2006 онд сумын сайн малчин, 2007 онд мянгат малчин, 2011 онд аймгийн аварга малчин, 2014 онд улсын аварга малчин болж, дөрвөн жилийн хугацаанд улсын аварга малчны болзлоо бататган ийнхүү хошой аврага малчин боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%