Энэхүү ном нь VI бүлэгтэй 308 хуудсаас бүрдсэн бөгөөд 1942 оноос өдгөөг хүртэл бүх цаг үеийн Нутгийн өөрөө удирдах байгууллагын / НӨУБ/ гүйцэтгэсэн үүрэг, хурлын байгууллагын бүтэц, өөрчлөлт, гаргасан түүхэн шийдвэрүүд, сонгогдож байсан депутат, төлөөлөгчдийн нэрс, сумдын хурлын товч танилцуулга, хурлын байгууллагад ажиллаж байсан үе үеийн зүтгэлтнүүдийн дурсамж танилцуулгыг багтаасан түүхийн нэгэн шинэ хуудас болж хэвлэгдлээ.
