Сүхбаатар аймгийн нутгаар энэ сарын агаарын дундаж температур 15-20 градус хүйтэн буюу нийт нутгаар 1.0-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.Нэг ба хоёрдугаар арав хоногийн эхний хагаст шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 гадус хүйтэн байна. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч бусад хугацаанд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.Энэ сард нутгийн зүүн болон хойд хэсгээр 2.5-2,5 мм цас ордог бөгөөд нутгийн баруун өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас бага, нутгийн зүүн хагаст ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурах төлөвтэй. Салхи нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёр ба гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.
