Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, хэлэлцүүлэг санал авах ажиллагаа зохион байгууллаа.

2019-02-22

       “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах, хэлэлцүүлэг санал авах ажиллагаа зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн өнөөгийн байдал, Нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нийцэж буй байдал, яагаад өөрчлөх шаардлагатай байгаа талаар Аймгийн ИТХ-ын авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцсан мэргэжилтэн Ж.Жаргалсайхан, "МУЗЗНДНТУТХууль"-ийн шинэчилсэн найруулагын төслийг Баруу-Урт сумын ИТХ-ын дарга Р.Алтаннар танилцуулж, хэлэлцүүлэгт  нийт 9 багийн иргэд, 30 гаруй аж ахуйн нэгж, албан байгууллагын төлөөлөл 110-аад иргэн оролцож уг төсөлд санал бодлоо тусгалаа. Мөн хуулийн төсөлд оруулах саналыг 2019 оны 02 сарын 28-ны өдөр хүртэл Баруун-Урт сумын ИТХ-ын ажлын албанд авах ба нйит саналыг 03 сарын 01-нд нэгтгэж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%