Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймаг, сумдын удирдах ажилтны зөвлөгөөн амжилтай боллоо

2019-02-28

       Аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн  2019 оны 02-р сарын 27-28-ны өдрүүдэд  Баруун-Урт суманд болов. Зөвлөгөөнд Аймаг, сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нийтдээ 100 гаруй хүн оролцов.  Жил бүр уламжлал болон удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагддаг. Энэ үеэр аймгийн  удирдлагууд сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өгч, санал бодлыг нь сонсож, гэрээгээ байгуулдаг билээ.  Энэ жилийн  нэг гол онцлог бол Төрийн албаны шинэ хууль батлагдан түүнийг дагалдан 47 журам гарсан ба  хууль дүрмээ сайн судалж, хэрэгжүүлж  ажиллах талаар чиглэл өгөв. Мөн “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”-ийн ажлыг зохион байгуулах, энэ дагуу төрийн байгууллагын бүх шатанд, төрийн албан хаагч бүр сахилга бат, ёс зүйтэй, шударга байж, иргэдийн санал, хүсэлт, гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэж ажиллахыг анхааруулав. Зөвлөгөөний төгсгөлд Аймгийн ИТХ-ын дарга Б. Мөнхбат  сумдын ИТХ-ын дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулав.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%