Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

СҮХБААТАР АЙМГИЙН ХӨГЖЛИЙН ХЭТИЙН ЗОРИЛТ 2028 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН БАРИМТ БИЧГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-03-01

      Сүхбаатар аймгийг 2028 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогын баримт бичгийг эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, Хүний хөгжлийн судалгаа ТББ гүйцэтгэж байгаа юм. Тус багийн төлөөлөл доктор Г.Баттүвшин, Мөнхцэрэн нар аймгийн хөгжлийн хэтийн төлөв, цаашид анхаарах асуудал, боловсруулж буй баримт бичгийн ерөнхий танилцуулгыг аймаг, сумд, агентлагийн удирдлагуудад танилцуулж,  тэдний санал хүсэлтийг сонслоо. Доктор Г.Баттүвшин Хөгжил төлөвлөлтийн бодлого, бизнес эрхлэгчид, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтын оролцоон дээр зөв төлөвлөлтийг гаргах нь аймаг орны хөгжилд чухал бөгөөд маш том боломж бий гэдгийг хэллээ. Аймгийн удирдлагын зүгээс санал гаргасны дагуу уг баримт бичгийн төслийг холбогдох мэргэжлийн хүмүүсийн хүрээнд дахин хэлэлцүүлж, аймгийн ИТХ-д оруулан батлуулахаар боллоо.Уг баримт бичгийн төсөлд иргэд, төрийн бус байгууллага хувийн хэвшлээс санал авч байгаа юм. Баримт бичгийн төслийг аймгийн вэб сайтад байршуулах юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%