Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар

2019-03-01

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  хурал 2019 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт аймгийн  ИТХ-ын даргын өрөөнд хуралдав.    Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаар : Зарим тогтоолыг хүчингүй болгох тухай, Аймгийн  ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай гэсэн асуудлыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат танилцуулж, Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ИТХ-ын ажлын албаны Хэлтсийн дарга Г.Ганхуяг, Баруун-Урт сумын Ундны усны эх үүсвэрийг дотоодын цэргийн хамгаалалтад авах тухай , Дэд хөтөлбөрүүдийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын тухай  Цагдаагийн газрын дэд дарга Г.Цоодол , Үндсэн хөрөнгө худалдах, шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай асуудлыг ОНӨГазрын дарга Ц.Алтансүх,  “Сүхбаатар –хөгжил” ҮТП-ын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай  ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Д.Болд-Эрдэнэ, Аймгийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн засварын тухай  АНЭ-ийн дарга Ц.Хүрэлбаатар, Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай  “Сүхбаатар-Ойжуулалт сум дундын ойн анги” ОНӨҮГ-ын дарга Г.Идэрмөнх нар танилцуулав. Хэлэлцэж буй  асуудал тус бүр дээр  аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид  асуулт асууж , хариултыг авч, саналаа  хэлж , холбогдох шийдвэрүүдийг гаргав.   

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%