Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

2019 оны анхны хэлэлцүүлэг амжилттай боллоо.

2019-03-05

2019 оны 02 сарын 27-ны өдөр Иргэний танхимд боллоо.
Тэшиг сумын ойгоос бэлтгэх 2019 оны модны хуваарийг сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхтэй холбогдуулан модны үйлдвэрлэл эрхлэгчид, ойн нөхөрлөлийн гишүүд, иргэд, БО-ны асуудал хариуцсан мэргэжилтннүд, сумын удирдлагууд оролцсон өөрсдийн санал хүсэлтээ хэлэлцэн, олонхийн саналыг шийдвэр гаргах байгууллага, албан тушаалтанд хүргүүлж шийдвэрт тусгуулах зорилготой хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Хэлэлцүүлэгт: 
Ойн тухай хууль, Ойгоос мод бэлтгэх журмын тухай
2018 онд мод бэлтгэсэн ААН-үүдийн гүйцэтгэлийн тухай
Мод бэлтгэл, мод модон материалын үнэ ханш, чанарын тухай
Цаашид ой модоо хэрхэн хамгаалах, нөхөн сэргээх тухай
Мод тарьсан иргэн, ойн нөхөрлөл, байгууллагад урамшуулал олгох журмын төсөлд санал өгөх
гэсэн асуудлыг хэлэлцлээ.
Нийт 31 хүний оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%