Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнуудыг чадавхижуулах дотоод сургалт 2019.03.06-ны өдөр Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтын зорилго нь ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, чадавхижуулах ажил үүргээ гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай цогц мэдлэгийг эзэмшүүлэхэд оршсон билээ.
Сургагч багшаар:
Аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Ж.Жаргалсайхан
Аймгийн Хяналт шинжилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Оюунтөгс
Аймгийн Хууль зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Саранчимэг
Аймгийн Насан туршийн боловсролын төвий багш Ч.Уранчимэг
Аймгийн ИТХ-ын мэргэжилтэн Г.Эрдэнэтуяа
Аймгийн Архивын тасгийн сан хөмрөгч Б.Эрдэнэномин нар 2019.03.06-ны өдөр сургагч багшаар ажиллаа.
