Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ГАДААД АРГА ХЭМЖЭЭ

2019-03-20

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока болон Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нар Япон Улсын Засгийн газрын "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлгийн засварын төслийг хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Тус арга хэмжээнд Архангай аймгийн ИТХ-ын  дарга Б.Өсөхбаяр, Тамгын газрын дарга Б.Цэрэннадмид, Төрийн Захиргааны Удирдлагын хэлтсийн дарга Ш.Гомбодорж, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтсийн дарга П.Энхтайван, Эрүүл мэндийн газрын  дарга Р.Гандиймаа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Өлзийсайхан, нар оролцлоо.

Нэгдсэн эмнэлэг нь 1979 онд ашиглалтад орсон бөгөөд ЭХО аппаратууд  нь 18-20 жил ашиглагдаж технологийн хувьд хоцрогдож байна. Үүнийг шийдвэрлэж "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд 76,967 ам.доллар буюу 197,3 сая төгрөгөөр Нэгдсэн эмнэлэгт засвар хийхээр боллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%