“Хөгжлийн бэрхшээлтэй иргэн миний бодлоор” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангаас Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотой хамтран зохион байгуулав. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох, идэвхийг дэмжих, сайн сайхныг уриалан дуудах, тэдний хүсэл мөрөөдөл, тэмүүлэлдээ хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн миний бодлоор” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд нийт 40 гаруй төрийн албан хаагчид хамрагдав. Эсээний гол зорилго нь төрийн албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харилцдаг, тэдний хоорондын хамтын ажиллагаа , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгэмд оролцох боломж болон иргэний хязгаарлагдмал чадавхийг ойлгож хүндэтгэх, онцлог хэрэгцээнд нь тулгуурласан үйлчилгээг сайжруулах замаар тэднийг дэмжин хөгжүүлэх , нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх, зэрэг өөрөөр нь бахархах хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. Уралдаанд 1-р байрыг Түмэнцогт сумын ЕБС-ийн монгол хэлний багш Э. Уранцэцэг, 2-р байр аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтан Ж. Жаргалсайхан, 3-р байр Насан туршийн боловсрол төвийн сургалтын менежер П. Уянга нар эзэллээ.
Номын цагаан буян мөнхөд ивээгдэж ухаан бодол тань ундарч, урагшлах зам тань дардан байхын билэгт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Номын цагаан буян мөнхөд ивээгдэж ухаан бодол тань ундарч, урагшлах зам тань дардан байхын билэгт ерөөлийг өргөн дэвшүүлье.
