"БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ БА ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА 2019" ЗӨВЛӨГӨӨН ӨНӨӨДӨР БОЛЖ БАЙНА.
Энэхүү зөвлөгөөнөөр хууль эрх зүйн орчинд Сүхбаатар аймгийн уул уурхай
өнөөгийн байдал тулгамдаж буй асуудлыг нээлттэй хэлэлцэж мөн байгаль
орчинд ээлтэй хариуцлагатай байх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний
талаар зэрэг олон асуудлаар хэлэлцэх юм. Тус арга хэмжээнд 20 гаруй аж
ахуй нэгж буюу тусгай зөвшөөрөл эзэмшигч, Уул уурхай хүнд үйлдвэрийн
яам, Зам тээврийн хөгжлийн яам, ашигт
малтмал, газрын тосны газар Аймгийн бүх мэргэжлийн байгууллагууд болон
сумын Засаг дарга нар, төрийн бус байгууллагууд, иргэд гээд нийтдээ 150
гаруй хүн оролцож байна. Зөвлөгөөний төгсгөлд Засгийн газрын 2016 оны
179-р тогтоолын дагуу нутгийн захиргааны байгуулсан тусгай зөвшөөрөл
эзэмшигч аж ахуй нэгж бүртэй хамтран ажиллах гэрээг байгуулах юм.
