АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН 2012-2016 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХОЁР ДАХЬ ЖИЛИЙН ДҮН
Илтгэгч нь Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь
Төлөөлөгч нөхөд өө
Манай Тамгын газрын хамт олон хоёр дахь засаглалынхаа хугацааны хоёр дахь жилийн ажлаа дүгнүүлэхээр аймгийн ИТХ-ын ээлжит есдүгээр хуралдаанд тайлангаа хэлэлцүүлж байна. Энэ 2014 онд манай баг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэлээ.
АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ МОНГОЛ ХҮН хөтөлбөрийн хүрээнд,
Үйлдвэржүүлэх чиглэлээр:
Аймгийн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2013 онд Улсын төсвөөс 500 сая, 2014 онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн боловч 10 сарын байдлаар 6 аж ахуй нэгж иргэн 325 сая төгрөгийн зээлийг авч, нийт 825,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байна.
Улс, орон нутаг болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилд орон нутгийн ЖДҮ эрхлэгч нарыг дэмжих бодлого барин ажиллаж байгаа бөгөөд 2014 онд 5000,0 м3 бетон зуурмаг, 3500 м2 явган болон замын хавтан, 2300,0 мян.ш улаан тоосго, 617,0 мян.ш блокийг орон нутгийн үйлдвэрлэгчдээс худалдан авсан байна.Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд 43 иргэнийг мужаан, өрлөг, засал чимэглэл, цахилгаанчны мэргэжлээр захиалга өгөн сургасан бөгөөд 3 сарын хугацаатай дадлагжуулан ажлын байраар хангасан 12 ААНБ-д дадлага ажлын урамшуулалд 8,35 сая төгрөг, үйлдвэрлэл дээрх сургалтаар ажилтнуудаа сургаж, мэргэжил эзэмшүүлэн байнгын ажлын байраар хангасан Дарцагт Овоо, Хатан Туул хөгжил гэх мэт 7 ААНБ-д 16,3 сая төгрөгийг үйлдвэрлэлийн дадлагын зардалд тус тус олгосон. Ахуй үйлчилгээний төв байгуулан ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй “Дарцагт Овоо” ХХК-д 21,0 сая төгрөгийн ахуй үйлчилгээний тоног төхөөрөмжийг лизингээр нийлүүлсэн. 2014 оны 10-р сарын байлдлаар 254 ажил олгогч давхардсан тоогоор 1122 ажлын байрны захиалга өгсөнөөс 954 иргэн ажилд зуучлагдсан байна. Үүнээс байнгын ажлын байр 465, түр ажлын байр 251 иргэн. Гар урлал, оёдол, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 10 жижиг, дунд үйлдвэрлэгчид “Зүүн бүсийн худалдааны төв”-д бүтээгдэхүүнээ борлуулах павилон түрээслэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
Гар урлал, оёдол, хүнсний бүтээгдэхүүний чиглэлээр үйлдвэрлэл явуулдаг 10 жижиг, дунд үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ борлуулах зорилгоор “Зүүн бүсийн худалдааны төв”-д павилон түрээслэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.
“Сүхбаатар хөгжил -2014“ зах зээлийн өдөрлөгийг 9 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Баруун-Урт хотод зохион байгууллаа. Үзэмчин үүлдрийн хонины баярыг 8 дугаар сарын 28-нд Эрдэнэцагаан суманд зохион байгуулж тус арга хэмжээний үеэр “Шилмэл малын үзэсгэлэн”, “Цөм торгон сүрэг”-тэй айл өрхийг шалгаруулсан. Аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дотоод, гадаад сурталчилах зорилгоор энэ онд “Алтан намар”, “Монголд үйлдвэрлэв” зэрэг нийт 10 гаруй арга хэмжээнүүд оролцуулан, түүнд 5,0 орчим сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Аймгийн Бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн нэмэгдүүлэх зорилгоор “Сүхбаатар хөгжил-2014” зах зээлийн өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд 12 сумын 137 малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцон 75 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулсан ба 2014 оны Брэнд бүтээгдэхүүнээр Түмэнцогт сумын Б.Амарсайхан “Хар ямаат” цай шалгарсан ба Улаанбаатар хотноо 9 дүгээр сарын 10-25-ны хооронд зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанд оролцсон.
ЗГ-ын тогтоолын дагуу 2014 онд 3 сумын 128 иргэн 2546 ширхэг арьс, шир, ноосны урамшуулалд 13 сумын 3752 малчин мал бүхий этгээдийн 87260 тн хонь, тэмээний ноосны материалыг хүлээн авч цахим сангаар ҮХААЯ-ны Мал хамгаалах санд хүргүүллээ. Энэхүү төрийн бодлогын үр дүнд улс болон орон нутгийн мал аж ахуйн гаралтай түүхий эд үйлдвэрлэгч нарт тушаах түүхий эд нэмэгдсэнээр дээрх үйлдвэрийн хүчин чадал ашиглалт болоод шинээр үйлдвэрүүд байгуулагдсан. 2014 оны 10 сарын байдлаар 1,5 мян.м3 эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэгдсэн байна.
Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр:
2014 онд ахуй үйлчилгээний төвийн байгуулахаар ”Сумын хөгжлийн сан”-аас Асгат 145 сая, Уулбаян 800,0 мянга, Баяндэлгэр 2,0 сая төгрөгийг гарган үйл ажиллагаа эхлүүлээд байна. Баруун-Урт суманд ахуй үйлчилгээний төвийг байгуулах зорилгоор “Сум хөгжүүлэх сан”-аас иргэн Ганжигүүрт 7,5 сая хөнгөлөлттэй зээлийг олгосноор 6 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна.
Дээрх ажлууд хийгдсэнээр Мөнххаан, Наран сумаас бусад 11 суманд ахуй үйлчилгээний төвүүдийг байгуулсан ба 6 сумын ахуй үйлчилгээний төв тогтмол үйл ажиллагаа явуулан 40 орчим иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байна. Шинээр ахуй үйлчилгээний байр барьсан буюу засварласан 5 суманд ахуй үйлчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг Хөдөлмөрийн яамнаас нийлүүлэхээр шийдвэрлүүлээд байна.
Орон нутгийн төсвийн 320.0 сая төгрөгийн хөрөнгөөр Онгон сумын сургууль, бага сургууль, сургуулийн дотуур байр, Засаг даргын Тамгын газар, цагдаагийн кабон зэрэг төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтын шугам сүлжээнд холболоо.
1000 айлын орон сууцны барилгыг барих зорилтын хүрээнд энэ онд Баруун-Урт хот 1 дүгээр багт 30, “Green town” хотхонд 32, “Цайрт минерал” ХХК-ийн ажилчдын 36 айлын орон сууцны барилга баригдаж ашиглалтанд орсны дээр Эрдэнэцагаан суманд 20, Баяндэлгэр суманд 24, “Green town” хотхонд 45, Одкон хотхонд 36, Залуус хотхонд 16 айлын орон сууцны барилгууд баригдаж байна. 100 айлын орон сууц барих ажил 2014 оны 04 дүгээр сард эхэлнэ.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж бие даасан инженерийн шугам сүлжээнд холбогдсон 24 айлын орон сууц Баяндэлгэр суманд, 12 айлын нийтийн орон сууцыг Эрдэнэцагаан суманд барьж байна.
Аймгийн төвөөс 8 км зайд төвлөрсөн цахилгаан хангамж, ундны цэвэр усны шугам сүлжээнд холбогдсон 50 жишиг хашааг ашиглалтанд оруулж, аймгийн төвийн 130 малтай өрх гарахаар малтай хороололд 15 өрх, 3 фермер суурьшаад байна.
Аймгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд аттесчтачлалын шалгалтыг Засаг даргын 2014 оны 402 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулан 2014 оны 11, 12 сард зохион байгууллаа.
Аймгийн хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хэрэгцээ хангамж жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд гурил, гурилан бүтээгдэхүүн 510,8 тн, сүү сүүн бүтээгдэхүүн 6 тн, мах 50 тн, махан бүтээгдэхүүн 2,3 тн, цэвэр ус 113,3 мянган литр, төмс 710,9 тн, хүнсний ногоо 346 тн тус тусыг үйлдвэрлэн махыг 100%, сүүний 55%, төмс хүнсний ногооны 35%, талх нарийн боовны 15%-ийг өөрийн дотоодын үйлдвэрлэлээр хангаж байна. Харин гурил, наран цэцгийн тос, элсэн чихэр, будааг 100% импортоор хангаж байна. Аймгийн “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сан”-аас “Дарьт шүтээн” ХХК-д 90,0 сая төгрөгийн, “Сум хөгжүүлэх сан”-аас 4 аж ахуй нэгж, иргэнд 35,0 сая төгрөгийн зээлийг хүнсний үйлдвэрийн чиглэлээр олгосон. Хүнсний гол нэрийн барааны үнэ урьд оны мөн үеэс 1-10 хувиар өссөн мэдээтэй байна.
Орон нутгийн болон “Эй Ви Жи Жи” ХХК-ны хөрөнгө оруулалтаар аймгийн төвийн хүнсний захуудыг нэгтгэн эрүүл ахуйн шаардлага хангасан, бизнесийн жишигт нийцсэн 3000 м2 талбай бүхий “Зүүн бүсийн худалдааны төв” байгуулснаар 250 хүнийг ажлын байраар хангаж , үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Баруун-Урт сумын төв 5 дугаар баг Дөрвөлж толгойн орчимд орон нутгийн төсвийн 14.3 сая төгрөгийн өртөг бүхий утасгүй интернетийн тоног төхөөрөмж суурилуулахаар гүйцэтгэгч байгууллагатай гэрээ байгуулан ажиллалаа.
Уулбаян, Түмэнцогт, Сүхбаатар сумын төвийн төсвийн байгууллагуудыг өндөр хурдны шилэн кабелийн шугам сүлжээнд холбосноор Түвшинширээ сумдаас бусад сумын төсвийн байгууллагууд өндөр хурдны шилэн кабелийн шугам сүлжээнд холбогдлоо.
Хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр:
Баруун-Урт сумын эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилгоор цахилгаан, холбоо, худаг усыг бүрэн шийдвэрлэсэн “Таван эрдэнэ” хороолол, Дунд урт газарт тус тус байгуулсан.
Мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Түмэнцогт суманд махны хонины аж ахуй, Эрдэнэцагаан суманд үзэмжин үүлдэрийн хонины аж ахуйг хөгжүүлэхээр орон нутгаас 55,0 сая төгрөгийн төслүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Баяндэлгэрийн улаан омгийн ямааг үүлдэр болгох судалгааны ажилд орон нутгийн хөгжлийн сангаас 34.0 сая төгрөгийг хөрөнгө оруулсан бөгөөд судалгааны арга зүйн дагуу 3 багийн 15.0 мянган ямаанд ангилалт хийхийн зэрэгцээ ямааны нас хүйс бүрээс 391 ширхэг ноолуурын дээжийг гэрээ байгуулсан газарт, сүүний дээжийг аймгийн лаборторит өгч шинжлүүлээд байна. Ямааны үүлдрийн тодорхойлтонд орох ашиг шим, тоо толгойн өсөлтийн 5 жилийн судалгааны материалыг боловсруулах ажлыг хийж байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 29 гүн өрмийн худаг гаргахаар төлөвлөн тус ажлыг “Гранд элетро техником” ХХК, “Тэнхлэг ус” ХХК, “Хан булгийн эх” ХХК-аар гүйцэтгүүлэн нийт худгийн 93.1% болох 27 худгийг комисс ашиглалтанд хүлээн аваад байна. 12 богино яндант худгийг сэргээн засварлаж салхины сэргээгдэх эрчим хүчээр ус өргөх төхөөрөмжийг суурилуулан ашиглалтанд хүлээн авсан. Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 11 гүн өрмийн худаг, 30 энгийн уурхайн худаг, малчдын хүчээр 76 энгийн уурхайн худгийг гаргасан. Энгийн уурхайн худаг гаргасан малчдад Баяндэлгэр, Баруун-Урт сумд 16.5 сая төгрөгийн урамшуулал олгосон.
Хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх бодлого
“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Хүнсний тухай” хууль Засгийн газар болон аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгтэй уялдуулан аймгийн “Хүнсний аюулгүй байдал” дэд хөтөлбөрийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 15 дугаар тогтоолоор, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Засаг даргын 2014 оны А/314 дугаар захирамжаар батлан, хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.
Түмэнцогт суманд ҮХААЯамны 198.0 сая төгрөгийн дэмжлэгээр Улаанбаатар хотын “Немон” ХХК сум дундын загвар мал нядалгааны цех барьж байгуулан ашиглалтанд хүлээн авсан.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр:
Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор 2013 онд АЗДТГ-аас Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулах тендер зарлагдаж И ТИ АЙ ХХК шалгарч аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг боловсруулсан. Уг мастер төлөвлөгөөг ИТХ-ын 02 тоот тогтоолоор баталж, 2011 оны 64 тоот тогтоолыг хүчингүй болгосон.
Аж ахуй нэгж байгууллага, иргэдийн жуулчны бааз байгуулах санаачлагыг дэмжсний үр дүнд Дарьганга суманд Хөх тэнгэрийн зам жуулчны бааз, Баруун-Урт суманд Долоон худаг амралтын газар байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн Бичигт боомтонд Бичигт Их Өргөө ОНӨҮГ байгуулагдсан. Бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Гар урчууд, жуулчны баазуудыг MTA олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Цагаан алт эсгий эдлэлийн дэлгүүр, Хустайн БЦГ-т туршлага судлуулахаас гадна борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх үүднээс гар урчуудын үзэсгэлэн зохион байгуулж жуулчдыг хамруулж байна. Мөн Эрдэнэцагаан, Дарьганга суманд нэг нэг малчин айлыг сонгон авч НИТАЖ-ын төсөл хэрэгжүүлэхээр судалж байна.
И ТИ АЙ ХХК-тай хамтран хил орчмын аялал жуулчлалын маршрутын дагуух малчин айлын судалгааг гаргаж тэдний өрхийн орлогыг нэмэгдүүлэх үүднээс жуулчдыг малчин айлаар зочлуулж нүүдэлчин ахуй амьдралыг сурталчилах ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна.
Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх үүднээс Дарьганга суманд Ганга нуурын чуулган эвент арга хэмжээг зохион байгуулсан. Мөн “Хүн чулуу сонирхох аялал”, “байгалийн өвөрмөц тогтоц болох эртний сөнөсөн галт уул, солирын тогоо сонирхогчдын аялал”, “чоно, үнэг, хярс, зээр, халиун буга, хар сүүлт зэрэг амьтан ажиглах аялал”, “агуй судлах аялал”, “шувуу ажиглах” аялал гэсэн 5 төрлөөр аялалын маршрут боловсруулан гаргаж олог сурталчилж байна.
Бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор Гар урчууд, жуулчны баазуудыг MTA олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Цагаан алт эсгий эдлэлийн дэлгүүр, Хустайн БЦГ-т туршлага судлуулахаас гадна борлуулалтын сүлжээг нэмэгдүүлэх үүднээс гар урчуудын үзэсгэлэн зохион байгуулж жуулчдыг хамруулж байна. Мөн Эрдэнэцагаан, Дарьганга суманд нэг нэг малчин айлыг сонгон авч НИТАЖ-ын төсөл хэрэгжүүлэх судалж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй хөтөлбөр, төслийг орон нутагт хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах, сум хөгжүүлэх сан, жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл олгох болон бусад арга хэмжээний хүрээнд байнгын болон түр ажлын байранд нийт 2740 иргэнийг зуучилсан ба 1623 шинэ ажлын байрыг бий болгов. Аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин тогтвортой буурч 2013 оны ҮСХорооны мэдээллээр 7.0%-д хүрсэн нь 2012 оны түвшнээс 3.7 пунктээр буурсан үзүүлэлт болж байна.
40-с дээш насны иргэдийг ажлын байраар хангасан 18 ажил олгогчтой ажил олгогчийг дэмжих гэрээ байгуулж 2014 оны 11 сарын байдлаар 15,7 сая төгрөгийн урамшуулал олгоод байна. Тайлант хугацаанд 40-с дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 256 иргэн байнгын болон түр ажлын байраар хангагдсан байна.
Хөтөлбөрүүдийг төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хамтран орон нутагт амжилттай хэрэгжүүлж байна. 2014 онд Бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх болон аж ахуй эрхлэлт, бизнес хөгжүүлэх сургалт явуулах хүрээнд аж ахуй эрхлэлтийн сургалтыг гэрээгээр гүйцэтгэхээр шалгарсан “Ивээлт зөн” ХХК, “Хүний боломж нийгэмлэг” ТББ, “Монголын үйлдвэржилтийг дэмжих холбоо” сургалтын байгууллагуудтай хамтран аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулж, сургалтанд 212 иргэн хамрагдсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлын хүрээнд 2013 онд 28 иргэнд 20,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 2014 онд 30 иргэнд 30.0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож өрхийн үйлдвэрлэл эрхэлж, үйлдвэрлэл үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь дэмжлэг үзүүллээ.
2013-2014 онд Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд нийт 65 малчин өрх хамрагдаж 325,0 сая төгрөгийн малаар малжуулагдсан ба бага малтай малчинг туслах малчнаар ажиллуулж, байнгын ажлын байраар хангасан 15 малчин ажил олгогчтой малчин ажил олгогчийн урамшуулал олгох гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн “Хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл хоршоо байгуулах иргэнийг дэмжих" болон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн санхүүгийн дэмжлэгт хамрагдахаар иргэдээс ирүүлсэн төслүүдээс хүнсний ногоо тариалах чиглэлээр 2013 онд 9 иргэнд 9.5 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг 2014 онд 5 сумын 51 иргэн 14,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус үзүүллээ.
Ахуй үйлчилгээний төв байгуулан ажил олоход хүндрэлтэй иргэдийг ажлын байраар хангаж буй “Дарцагт Овоо” ХХК-д 21,0 сая төгрөгийн ахуй үйлчилгээний тоног төхөөрөмжийг лизингээр нийлүүлж, газар тариалан, төмс хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж аймаг орон нутгийн иргэдийн хэрэгцээг хангаж буй Алтан цацал, Торой баян хоршоонд нийт 4,0 сая, Талх нарийн боов, нийтийн хоолоний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байнга үйл ажиллагаагаа өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлж буй “Найман Шарга” ХХК-д 4,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг тус тус олгоод байна.
Нийгмийн хамгааллын чиглэлээр:
2013-2014 онд 13 сумын 18 үүсэл санаачлагын бүлэгт төсөл хөтөлбөр хэрэгжүүлж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сангаас 19.5 сая төгрөгийн санхүүжилтийг олгов. Мөн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний хүрээнд өдрийн үйлчилгээг явуулах аж ахуйн нэгжийн тендерийг 2013 оны 03-р сард зарлаж тендерт шалгарсан “Наран мандах зүг” ТББ, “Улаан загалмайн хороо”, 2014 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах зорилгоор, ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Хаш чулуун” эмчилгээг “Эрхэс номун далай” ТББ-уудтай гэрээ байгуулан ажиллаж байна. 2013-2014 онуудад өдрийн үйлчилгээнд өссөн дүнгээр 425 ахмад настан,хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамруулж олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний сангаас 9.6 сая төгрөг зарцуулаад байна. 2014 онд хаш чулуун эмчилгээнд Түмэнцогт суманд 2 ээлж, Баруун-Урт суманд 6 ээлж ажиллуулж 308 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд нийгмийн халамжийн сангаас 50.8 сая төгрөг зарцуулаад байна.
Монгол улсын Засгийн газрын 2013 оны 269 дүгээр тогтоолоор зохион байгуулагдсан өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагааны дүнд үндэслэн 2013 онд 519 өрхийн 2902 иргэнд хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ үзүүлж орон нутгийн төсвөөс 264.8 сая. төг, 2014 оны 11 дүгээр сарын байдлаар 583 өрхийн 3085 иргэнд 172.4 сая төгрөг зарцуулаад байна. Мөн бага орлогтой өрхийн орон сууцны нөхцлийг сайжуулах зорилгоор 2013 онд НХҮХэлтсийн харъяа ахмадын байранд амьдарч байсан нийгмийн халамжийн зорилтот бүлгийн 18 өрхөд Баруун-Урт сумын 04-р багийн нутагт байрлах 180 айлын орон сууцанд 1 өрөө байр, 2014 онд Баруун-Урт сумын камендатурын байранд амьдарч байсан 21 өрхөд 4 ханатай, иж давхар дулаалгатай, иж бүрэн гэр, 2.6 сая төгрөгийн хашааны дэмжлэгийг тус тус үзүүлэв. 2014 оны 09-р сард Баруун-Урт сумын ЗДТГ, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “Өрхийн хөгжилд бидний оролцоо” зохион байгуулж, аянд оролцсон байгууллага, аж ахуйн нэгжээс ирүүлсэн 18.3 сая төгрөгийн эд материал, санхүүгийн дэмжлэгийг бага орлоготой өрхүүдэд хүргэв.
НХҮХэлтсийн дэргэдэх ахмадын амралт, сувиллыг орон нутгийн төсвийн 650.0 сая.төгрөгийн өртөгөөр байгуулан 2014 оны 10-р сараас эхлэн үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. 2014 оны 11-р сарын байдлаар тус сувилалд нийт 200 гаруй ахмад настан хамрагдаад байна.
Малчдыг эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалд хамруулах, иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зохих заалтаар багийн засаг даргатай гэрээ байгуулж, хамгийн олон малчин нийгмийн даатгалд хамруулсан сумын засаг дарга, багийн засаг дарга, эзэн малчин, хувь малчин гэсэн 4 чиглэлээр шалгаруулах болзолт уралдаан зарлаж дүгнэлээ. Нийгмийн даатгалын хуулийн мэдээлэл сургалт, нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлах ажлыг эрчимжүүлсний үр 2014 оны 10-р сарын байдлаар нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо 12849 болсон нь өмнөх оноос 353 даатгуулагчаар буюу 2.8%-аар өссөн үзүүлэлт болж байна. Мөн 2014 онд хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчдыг эрүүл мэндийн даатгалд өргөнөөр хамруулж 53278 иргэнийг даатгасан нь аймгийн нийт хүн амын 93.8%-ыг эзэлж байна. Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 11% нь нийгмийн даатгалд хамрагдсан нь өмнөх оноос 1.1 %-аар өссөн үзүүлэлт болж байна.
Төсөв, санхүүгийн бодлого:
Орон нутгийн хөгжилд чиглэсэн мөн хийгдээгүй зайлшгүй шаардлагатай байгаа төсөл, хөрөнгө оруулалтын зураг төсөв, тооцоог эхний ээлжинд орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд 18.2 тэрбум төгрөгийн зардал гарсан байна. Үүнд:
- Ахмадын амралт чөлөөт цагаа өнгүүрэлэхд зориулан 20 ортой “Ахмадын сувилал”-ыг ашиглалтанд оруулаад байна. Төсөвт өртөг нь 630 сая төгрөг.
- Аймгийн төв талбайн хажууд 16 давхар “Бизнес төв”-ийн ажлыг гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулан тухайн компанийн хөрөнгөөр гүйцэтгүүлж энэ ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна.
- 20 ортой уламжлалтын эмнэлэгийн барилгын ажлыг 60%-ийн гүйцэтгэлтээгээр хийж гүйцэтгээд байна. Төсөвт өртөг 1,250.0 сая төгрөг.
- Орчин үеийн олон улсын стандартад нийцсэн “Олимп цогцолбор”-ын хөлбөмбөгийн талбайн ажил 50%-ийн гүйцэтгэлтэй. Төсөвт өртөг 1,200.0 сая төгрөг
- “Боловсрол” хотхоны эхний ээлжий 152 айлын хаусыг ашиглалтанд оруулсан. Төсөвт өртөг 3,900.0 сая төгрөг
Сумдад ХААН болон төрийн банкны тооцооны төвүүд өрсөлдөж ажилласнаар орон нутгийн иргэдэд очих банкны бүтээгдэхүүн үйлчилгээний төрөл нэмэгдэж, зээлийн хүү харьцангуй буурсан, Аймгийн төвд 2014 оны 5 дугаар сард Капитал банкны салбар шинээр байгуулагдаж, өрсөлдөөн үйлчилгээгээ идэвхжүүлсэн. Монголбанкны салбараас тус аймаг дахь арилжааны салбар банкууддаа үйлдвэрлэгчийг ямар ч цаг үед дэмжиж ажиллах, тэдэнд зориулсан бүтэгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж ажиллах зөвлөмжийг өгч ажилласан. Үүний үр дүнд бизнесийн зээлийн сарын дундаж хүү 0,8 – 1,8 хувь, цалингийн зээлийн хүү 1,3 – 1,5 хувь болж буурсан.
2012 онд тус аймагт 8 даатгалын компаниудын салбар ажиллаж байсан бөгөөд 2013 онд 10 салбар болж даатгалын үйл ажиллагаа өргөжсөн. 2013 оны 5-р сард даатгалын бүх салбаруудад үзлэг шалгалт хийж нөхөн төлбөрийг дотооддоо шийддэгүй, материалаг бааз дутагдалтай зэрэг зөрчилүүдыг олж илэрүүлэн. Тухай бүр нь арга хэмжээ авч арилгуулсан.
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ МОНГОЛ ХҮН хөтөлбөрийн хүрээнд,
Хүн амын дундах халдварт болон халдварт бус өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх “Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох аймгийн дэд хөтөлбөр” мөн 2013-2016 онд “БЗДХ, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, тэмцэх аймгийн дэд хөтөлбөр”-ийг тус тус боловсруулан батлуулж хэрэгжүүлж байна. ““Эрүүл мэндийг дэмжих, халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хянах” аймгийн анхдугаар чуулганыг зохион байгуулж сумдын ИТХ-ын дарга , Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч нар болон албан газар агентлагуудын дарга нарын 75 хүнийг хамруулан нийгмийн эрүүл мэнд, ХБӨ, осол гэмтлээс сэргийлэх, сумдын ЭМСЗ-ийн ажиллах журам зэргийг танилцуулж гарын авлагаар ханган ажиллалаа.
Хүн амд зөв, зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл сургалт сурталчилгааг удирдамжийн дагуу орон нутгийн телевизийн 2 сувгаар 7 хоногт 3 удаа 30 минутаар явуулж 93 удаагийн сургалтаар давхардсан тоогоор нийт 8200 гаруй хүнд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг олгох , мэдээлэл түгээх ажлуудыг зохион байгуулав.
Алслагдсан нутгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх зорилгоор 2013 онд явуулын амбулаторийн үзлэгийг Асгат, Эрдэнэцагаан, Түвшинширээ, Мөнххаан, Баруун-Урт сумын 8, 9-р багийн ард иргэдийн дунд зохион байгуулж дотор, мэдрэл, нүд, шүд, эмэгтэйчүүд, чих хамар, хоолой, БЗДХ-ын үзлэг хийх, ЭХО-ийн нарийн мэргэжлийн эмч нарын багийг газар дээр нь ажиллуулж нийт 8194 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, эмчлэн эрүүлжүүлэх арга хэмжээг авлаа.
2014 онд хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйчлилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх үүднээс аймгийн Эрүүл мэндийн зөвлөлөөс санал гаргаж сум хөгжүүлэх сангаас 29 сая төгрөгний санхүүжилтээр Асгат, Эрдэнэцагаан, Онгон, Сүхбаатар, Дарьганга, Наран сумын иргэдэд, 8 нарийн мэргэжлийн эмчийн бүрэлдэхүүнтэй, “Явуулын амбулатори”-ийн үзлэг шинжилгээний багийг ажиллуулж 10254 хүнийг оношлогоо, шинжилгээнд хамруулан 8100 хүн буюу 78.9% өвчлөл илрүүлж, холбогдох шатлалын эмнэлгийн хяналтад авах, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Мөн хүн амд зөв, зан үйлийг төлөвшүүлэх, заавал хэвшүүлэх 21 дадлын хүрээнд мэдээлэл сургалт сурталчилгааг хөтөлбөр,удирдамж, гэрээний дагуу орон нутгийн телевизүүдээр 7 хоногт 3 удаагийн давтамжтайгаар, 20 минутын нэвтрүүлэг. ЛЕД дэлгэц, байгууллагуудын болон гудамжны урсдаг зараар өдөр бүр явуулснаар хүн амын эрүүл мэндийн боловсрол, мэдлэг , хандлага, дадал 79% буюу урьд оныхоос 7%-иар нэмэгдсэн байна.
БЗДХ, Сүрьеэ өвчнөөс сэргийлэх аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 2013 оны А/235 тоот захирамжаар батлуулан мөрдөж хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажиллаж байна. 2014 оны 10 дугаар сарын байдлаар өмнөх оны мөн үетэй харьцуулахад БЗДХ 311/55.2/ хүн буюу 18.7 хувиар буурсан байна.
Оношлуурын зардалд 24100000 төгрөг зарцуулсан байна.Үзлэгийн болон оношлуурын зардлыг сумдын сум хөгжүүлэх сангаас гаргалаа.
“Эрүүл хот, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох” аймгийн дэд хөтөлбөрийг аймгийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 16-ны А/141 тоот захирамжаар батлуулан, байгууллагуудад хүргүүлэн хэрэгжүүлж байна. 2014 оны 10 дугаар сард явцын үнэлгээ хийж зөвлөн тусалж ажиллав.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт зайн оношлогооны Телемедицинийг түшиглэн Улаанбаатар хотын 1, 3 дугаар эмнэлгүүд, ХӨСҮТ, ЭХЭМҮТ зэрэг эмнэлгүүдтэй холбогдож 2013 онд мэдрэл, дотор, хүүхэд, арьс, халдварт өвчний чиглэлээр 9 хүнд өвчтөнд зөвлөгөө авч эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй хүргэсний зэрэгцээ телемедицинийг ашиглан хурал, зөвлөгөөн, зайны сургалтуудыг тогтмол явуулж байна. 2014 оны 10 дугаар сарын байдлаар за Телемедицины сүлжээгээр 39 удаагийн цахим хурал, сургалт болж, 13 сэдвээр давхардсан тоогоор 245 эмч, мэргэжилтэн хамрагдан Campus medicus зайн оношилгоог ашиглан эхийн ноцтой хүндрэл-1, төрлөг шийдвэрлэх талаар 5–н эхэд зөвлөгөө авсан.Мөн зүрхний ЭХО оношдогоонд 429 хүн хамрагдсан III дахь шатлалын эмнэлгээс 27 хүнд зөвлөгөө авсан
2014 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд :
· 50 ортой эх ,хүүхдийн эмнэлэг /3.1 тэр бум/
· Халзан сумын ЭМТөвийн их засвар-145,0 сая
· АНЭ-ийн сантехникийн засвар-95,0 сая
· Уулбаян сумын ЭМТ-ийн бохирын шугам хоолойн засвар-27 сая
· Уулбаян сумын ЭМТөв, Энхжин өрхийн ЭМТөвийн халаалтын тогоо солих тус бүр 5,0 сая нийт 10,0 сая
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлууд :
· Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн 2014-05-23-ны өдрийн 01 дугаар тогтоолоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд Уламжлалт анагаах ухааны төв байгуулан барилга барих 1250,0 сая төгрөгний хөрөнгийг шийдвэрлэн баригдаж байна./ “Меркурт констракшн” ХХК/
· Сүхбаатар сумын ЭМТөвийн амбулаторын барилгын их засвар, гадна тохижилт-105,7 сая
· Багийн эмчийн унааны хангамж 100 хувь
Тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтын талаар
· Дарьганга сумын ЭМТөвд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар 45,0 сая төгрөгний 2D ЭХО
· Сүхбаатар сумын ЭМТөвд сум хөгжүүлэх сангаас 13,0 сая төгрөгний өртөг бүхий биохимийн аппарат
· АНЭ-т Гемодиализын аппарат 2 ширхэг
Хүн амыг хөдөлгөөний хомсдлоос сэргийлж, нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилгоор жил бүр “Бүх нийтийн кросс гүйлт зохион байгуулах төлөвлөгөө графикийг АЗДТГ-ын даргаар батлуулж, нийт албан байгуулага, аж ахуй нэгжийн албан хаагчид, иргэд олон нийтийг хамруулсанаар идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх хандлага нэмэгдэж 2013онд 6500, 2014онд 9000 буюу өснөх оноос 23,6 % өсч, 94,6 хувийн биелэлттэй байна.
ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ МОНГОЛ ХҮН хөтөлбөрийн хүрээнд,
2014-2015 оны хичээлийн жилд 2-5 насны 5247 хүүхдэд боловсрол олгохоос Сургуулийн өмнөх боловсролд 4472 / 85,2% / , цэцэрлэгт 3460 / 66,1% -ийн хамрагдуулж, цэцэрлэгийн хамрагдалт өнгөрсөн жилээс 1,9%-иар өссөн үзүүлэлттэй.
2012-2013 2013-2014 2014-2015
бага 97,8 98,2 98.2
суурь 91,2 92,7 93.0
дундаж 94,5 95,5 95.6
өөрчлөлт 1 хувиар өссөн 0.1% өссөн
Ахлах ангийн хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг багасгах Баруун-Урт сумын БДС-ийн төвлөрлийг сааруулах, багшлах боловсон хүчнээр хангагдсан, хүүхдийн тоо хүрэлцээтэй, сургалтын орчин сайжирсан байдлыг харгалзан Аймгийн Засаг даргын 2014 оны А/337 тоот захирамжаар Баяндэлгэр сумын ЕБС-ийн хэв шинжийг өөрчилж 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн “Бүрэн дунд сургууль” болгон өөрчилж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Мөн Баянтэрэм багийн баг сургуулийг Мөнххаан сумын сургуулийн мэдэлд шилжүүлэн ажиллаж байна.
Орон нутгийн санаачилгаар Баруун-Урт суманд 9-р цэцэрлэгийг шинээр байгуулан 175 хүүхдийг цэцэрлэгт нэмж хамруулж нийт 68 ажлын байр нэмэгдээд байна. “Боловсрол” хороололын ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж 152 айлын орон сууц, 200 хүүхдийн дотуур байрыг ашиглалтанд оруулж эргэн тойрны тохижилтын ажлыг хийж байна.
Үндсэн сургалтанд нийт 519 багш хамрагдахаас 151 багш буюу 94,9% хамрагдалтай бөгөөд нийт 6205 сургалт зохион байгуулагдсанаас бүсэд 27, гадаадын 15, ажлын байран дээрх 1767, үндсэн сургалт 283, орон нутагт 4113 сургалтыг зохион байгуулсан.
Онцлог сургалт: Бага боловсролын цөм хөтөлбөр-3 удаагийн сургалтад давхардсан тоогоор 650 бага ангийн багш, удирдах ажилтанд төрөлжүүлсэн сургалтыг зохион байгуулав.
Шилийн гол аймгийн Ажил мэргэжлийн дээд сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, Боловсролын удирдлагууд Шилийн гол аймгийн ажил мэргэжлийн дээд сургууль, үзэмчин хошууны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Баруун-Урт сумын 640 хүүхдийн сургуулийн хичээлийн байрын барилгыг ашиглалтанд оруулж, БШУЯ-наас 140,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж тоног төхөөрөмж, шинээр сандал, техник хэрэгсэлээр хангаад байна. Асгат сумын хичээлийн байрын барилгын ажил дуусч 2014 оны 12 сард ашиглалтанд хүлээлгэж өгөхөөр дотор заслын ажил дуусч байна. Баяндэлгэр сумын 320 хүүхдийн сургуулийн байрны өргөтгөл, 200 хүүхдийн дотуур байрны барилгын ажил дуусч ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Түмэнцогт сумын 320 хүүхдийн суудалтай барилгын ажил 50 хувь, Асгат сумын 100, Мөнххаан сумын 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил эхэлж 50%тай гүйцэтгэгдэж байна.
Засвар: Улсын төсвийн хөрөнгөөр Баруун-Урт сумын 2-р БДС 278.0, Уулбаян сумын ЕБС-д 240.0, Онгон сумын БДС-ийн дээврийн засварын ажлыг хийн гүйцэтгэж , орон нутгийн хөрөнгөөр Баруун-Урт сумын 1,2,5,6,7-р цэцэрлэгийн засварт 34,9 сая, АБНТБТ-ийн засварыг 29,6 сая төгрөгөөр хийж гүйцэтгээд байна.
МСҮТ-ийн байранд улсын төсвийн хөрөнгөөр 80,0 сая төгрөгийн дээврийн засварыг хийж дуусган, 42,0 сая төгрөгийн техник хэрэгсэл, багш нарын өрөө, анги танхимыг тавилга эд хогшилоор бүрэн шинэчилж тохижуулсан. 2014-2015 оны хичээлийн жилд 12 мэргэжлээр 450 суралцагчтай, бөгөөд 6 мэргэжлээр 150 суралцагчийг шинээр элсүүлж, богино хугацааны сургалтаар 65 иргэнийг сургаж, ажил олгогчын захиалгаар 4 мэргэжлээр 63 хүнийг төгсгөж ажлын байран дээр нь ажиллуулж байна. Өнгөрсөн жил 146 төгсөгч амжилттай төгсөж 60 хувь ажлын байраар хангагдан ажиллаж байна.
3.1 Соёл, урлаг
Музейн шинэ барилгын аймагт хийгдэх эхний 10 барилгын жагсаалтын 6-т орж санхүүгийн багийн бүртгэлд орсон. Музейн гадна фасат, дээврийн засварыг 154,6 сая төгрөгөөр хийж, сан хөмрөгийн өрөөний шүүгээ, хадгалалтын сейфийг 11.9сая төгрөгөөр, бүртгэл мэдээллийн ажлын хүрээнд компьютер, канон зэргийг 8,0 сая төгрөгөөр тус тус ССАЖЯ-ны хөрөнгө оруулалтаар хүлээн авсан. Түмэнцогт сумын Соёлын төвийн их засвар хийгдэж ашиглалтанд орсон.
Хөгжимт жүжгийн театрын 2014-2021 он хүртэлх стратеги төлөвлөгөөний эрдмийн театр болох зорилгын хүрээнд хүүхдийн чуулга, хүүхэлдэйн театртай болохоор тусган оруулаад байна. Энэ ажлын хүрээнд ЕБС-ийн сурагчдын авьяасыг нээх, хөгжүүлэх, ХЖТ-ын ирээдүйн боловсон хүчин, үзэгчийг бэлтгэх “Авьяас” урлагийн хүүхдийн сургалтын төвийг 2 дахь жилдээ хичээллүүлж, нийт 124 хүүхдэд үндсэн 5 чиглэлээр долоо хоног бүрийн бямба гаригт сургалт явуулж байна.
С.Маршакын зохиол, МУСТА Б.Мөнхжаргалын хөгжим “Муурын байшин” мюзиклийг 4 дүгээр сарын 27, 28, 29-ний өдрүүдэд, 5 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд, 6 дугаар сарын 1-ний өдөр өөрийн тайзнаа, мөн 5 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотын УДЭТеатрт, 6 дугаар сарын 29-ний 18.00, 21.00, 30-ны 10.00, 12.00 цагуудаас нийт 4 удаа Дорноговь аймгийн “Саранхөхөө” театрт тус тус тоглож 2500 том хүн, 3100 хүүхэд, нийт 5600 үзэгчдэд үйлчлээд байна.
Дарьганга ястны соёлын өв тээгчдийн уламжлалт ёс, зан заншил,Дарьганга ардын дууны өв соёлыг хадгалан хамгаалах, ая аялгууг сурталчлан даяаршуулах, ирээдүй хойч үедээ өвлүүлэх, олон нийтэд таниулах зорилгоор Дарьганга ардын уртын дуу “Сүмбэр алтайн овоо”, “Жаахан шарга”, “Магнай түргэн”, Дарьганга ардын дуу “Торгоны хээ”, “Ангир шувуу”, “Энгэрийн гурван хайлаас”, “Ганга нуур”, “Ганга нуурын галуу” зэрэг дууг театрын уран бүтээлчид Наран, Дарьганга, Онгон, Баяндэлгэр, Халзансумын нийт ардын авьяастнуудтай хамтран2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Ганга нуурын чуулган” нэгдсэн фестивалийн үеэр Дарьганга сумын иргэд болон фестивалийг зорин очсон зочид төлөөлөгчид, жуулчдад дуулж сонирхууллаа.
3.2 Хүүхэд, гэр бүл
2014 онд аймгийн хэмжээнд хүүхдийн хөгжлийн чиглэлээр спортын 42, урлагийн 29, амьдрах ухааны 14 нийт 85 дугуйлан хичээллэж байна. Хэлтсийн дэргэд хүүхдийн хөгжлийн спорт, урлагийн дугуйлан, ур чадвар хөгжүүлэх оролцооны байгууллага, нэгдсэн арга хэмжээ, уралдаан тэмцээн зэрэг 5 чиглэлийн үйл ажиллагаанд 4753 хүүхэд хамрагдсан нь 2013 онтой харьцуулахад 13%-иар өссөн дүнтэй байна. Мөн ХГБХХ-ийн дэргэд шинээр “Цахилгаан хөгжим”-ийн хамтлагтай болж, албан байгууллага, бусад газруудтай хамтран ажиллаж байна.
Эх хүүхдийн эрүүл мэнд-Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд сурлага, урлаг, спортын авьяастай болон хөгжлийн бэрхшээлтэй 115 хүүхдийг дэмжиж, Нью Дарьганга хүүхдийн зусланд 50-100 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр амруулж орон нутгийн төсвөөс 5.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс “Гэр бүлд зөвлөгөө өгөх танхим”-ыг байгуулан 21 удаагийн уулзалтаар 25 иргэнд зөвлөгөө өгсөн ба зайлшгүй хууль эрх зүйн тусламж үйлчилгээ шаардлагатай 8 тохиолдол 11 хүнийг Хүний эрхийн салбарын мэргэжилтэнтэй холбон зуучиллаа.
Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс хамтран “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр “Сүхбаатарын хүүхдүүд-Бид оролцьё, хөгжье” аймгийн хүүхдийн нэгдсэн IY чуулганыг Баруун-Урт суманд 2014 оны 10-р сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд сумдын Засаг дарга нар, сурагчдын төлөөлөл, нийгмийн ажилтнууд нийт 160 гаруй төлөөлөгчтэй, 4 салбар хэлэлцүүлгийн хүрээнд зохион байгуулагдсан ба хүүхэд багачууд, үе тэнгийнхэн, эцэг эх, шийдвэр гаргах түвшнийхэнд хандаж 3 чиглэл 22 заалт бүхий УРИАЛГА боловсруулан холбогдох талуудад хүргүүлэв. Мөн хүүхдийн үнэнч анд нь байж, хүсэл зорилго, итгэл найдварыг биелүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж ажиллах “Хүүхдийн элч”-үүдийг хүүхдүүдийн чөлөөт сонголтоор сонгож батламжиллаа. Чуулганы үйл ажиллагаанд нийт 8.2 сая төгрөг зарцуулсан байна.
АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ МОНГОЛ ХҮН хөтөлбөрийн хүрээнд,
Баруун-Урт хотын авто замын сүлжээг өргөтгөх ажлын хүрээнд 4,5-р тойргийн авто замын далангийн ажил хийгдсэн. 2015 оны улсын төсөвт аймгийн төвийн 3,7км хуучин цемент бетон замуудыг асфальт бетоноор шинэчлэн хучих ажлын төсвийг гарган саналаа хүргүүлээд байна. Уулбаян суманд 2,2 км хатуу хучилттай авто зам, гэрэлтүүлэг , явган зам, замын байгууламжийн хамт иж бүрнээрээ ашиглалтанд ороод байна. Тус ажлыг “Эм Эл Цахиурт Овоо” ХХК-ийн 640 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар авто зам барилгын “Чулант”ХХК хийж гүйцэтгэсэн юм.
Шинэчлэгдсэн сум төслийн хүрээнд Эрдэнэцагаан суманд 6,6 км авто замын зураг төсвийг хийлгэн, далангийн ажлыг эхлүүлсэн ба Баяндэлгэр, Онгон, Халзан сумдад замын трассыг гарган 1-2 км авто зам барих далан, суурийн ажлыг эхлүүлээд байна.
Аймгийн хэмжээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийн хүрээнд: 15841 ширхэг мод, бут сөөг тарихад 209 аж ахуй нэгж, байгууллага, 2978 иргэн оролцсон. Баруун-Урт суманд “Ногоон хотын төлөө хамтдаа “ аяныг зохион байгуулж 4,5 тойрог 12,5 км авто зам дагуу 5916 модыг тарьсан. 100 хувь ургуулж сайн ажилласан эхний 5 байрыг шалгаруулж, гадаад оронд аялах батламжийг гардуулж иргэдийн идэвхийг өрнүүлсэн ажил болсон.
Аймгийн хэмжээнд хог хаягдлын менежментийг сайжруулах хогийн цэгүүдийг цэгцлэх ажлыг шат дараатай гүйцэтгэж байна. Тухайлбал: Тал булгийн зам дагуу үүссэн хогийн цэг, Кристалын хогийн цэг, Асгат, Мөнххаан, Түмэнцогт, Дарьганга сумын хогийн цэгүүдийг 65700,0 төгрөгийн санхүүжилтээр цэгцэлсэн байна. Хог цэвэрлэгээ, техник хэрэгслийн сэлбэг, урамшуулалд нийт 47960,0 төгрөг зарцуулсан байна. Мөн хог хаягдлын техникийг сайжруулахад Баруун-урт сумын хэмжээнд хог зөөврийн 4 машин, зам талбайн цэвэрлэгээний 1 машинийг 210 сая төгрөгөөр, Түмэнцогт сум 1 машин, 1 ковш 60 сая төгрөгөөр, Мөнххаан сум 1 машин 25 сая төгрөгөөр, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай хог хаягдлыг багасгах, хогийн савыг байршуулах ажлын хүрээнд 90 ширхэг хогийн савыг 9.9 сая төгрөгийн санхүүжилтээр бүх аж ахуй нэгж байгууллагуудын гадаа байрлуулсан.
Засгийн газрын 178 дугаар зарлигийн дагуу сумдад цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлын эхлэл тавигдсан. Үүнд: Түмэнцогт сум, Уулбаян, Асгат, Сүхбаатар, Халзан, Дарьганга, Баруун-Урт зэрэг сумдад 22,9 га газарт мод тарьж 165,6 сая төгрөгийг зарцуулсан байна.
“Зүүн бүсийн худалдааны төв”-ийн А блокд мах, махан бүтээгдэхүүн сүү, цагаан идээний төрөлжсөн тасгийг байгуулахад зориулж орон нутгийн хөгжлийн сангаас 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн.
ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ МОНГОЛ ХҮН хөтөлбөрийн хүрээнд,
Засгийн газрын 153 тоот тогтоолын дагуу “Нэг цонхны үйлчилгээ”-г нэвтрүүлж, 5 байгууллагын 5 ажилтан иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй хүргэж байх ажлын хүрээнд www.sukhbaatar.mn сайтаар дамжуулан олон нийтэд мэдээллийг хүргэж байна. Мөн Засаг даргын тамгын газрын дэргэд Нээлттэй утас /70513511/ ажиллуулан Нээлттэй утсаар иргэдийн өргөдөл, санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хэрхэн шийдвэрлэсэн талаар иргэдэд хариу өгч ажиллаж байна.
Төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай болгох, улмаар мэдээллийг хүртээмжтэй, үйл ажиллагаагаа нээлттэй байлгах, иргэдийн оролцоог хангах зорилгоор Аймгийн Засаг даргын Тамгын газрын ХМОНХА-наас “Төрийн мэдээллийн цаг” нэвтрүүлгийг хүргэж байна.
Анхаарал хандуулсанд баярлалаа
