Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2019 зөвлөгөөнд оролцогчдод хандан ийнхүү хэллээ

2019-03-26

Аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат “Байгаль орчинд ээлтэй хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн хамтын ажиллагаа-2019 зөвлөгөөнд оролцогчдод хандан ийнхүү хэллээ.
Сайн байцгаана уу!!! та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе
Хариуцлагатай ард түмэнд үр өгөөжтэй хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг дэмжиж ажиллана гэдгээ нутгийн удирдлагууд илэрхийлж байгаа. Хавар болгон энэ зөвлөгөөнийг зохион байгуулдаг уламжлалтай болоод байна. Түрүү жилийн зөвлөгөөн дээр анхааруулж байсан төрийн байгууллагын хяналт шалгалтыг давхардсан олон шалгалт хийхээ боль үр дүнтэй цөөн шалгалт хийж байх тухай анхааруулж байсан. Нэг нь шалгаад нөгөө нь зөрчлөө арилгаад явсан бол мэргэжлийн хяналтын байгууллага хагас жилд 10 аад ААН –д 45 удаагийн шалгалт хийх шаардлагагүй байх. Өнгөрсөн жил аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн шалгалтын хэсэг явахад нилээдгүй зөрчил гарсан үүнийг мэргэжлийн байгууллагууд арилгасан байх гэж бодож байна. Та бүхэн худалдан авалтаа орон нутгаас хий, ажилчдаа аймаг сумаасаа ав, байгаль орчинд ээлтэй бай гээд хэдхэн юм хүсэж байгаа. Анх уурхай байгуулахдаа гадаад хөрөнгө оруулагчтайгаа тохирч бай сумндаа цэцэрлэг сургууль барина гэдэг ч юмуу. Та бүхний гарт байгаа лиценз, энэ нутгийн газар доорх баялаг бол өвөг дээдсээс уламжлагдан үлдсэн Сүхбаатарчууд бидний өмч мөнөөс мөн. Ард иргэд маань олон жил номхон тайван байж та бүхний үйл ажиллагаанд саад учруулж байгаагүйг энд дурдаж байна. Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат дээлэндээ газрын тос наасан тэртээх жилээс эдүгээ 20 жил өнгөрч энэ хугацаанд Петро чайна дайчин тамсаг ХХК-нь Бичигтийн боомтын хилээр хэдэн зуун мянган тээврийн хэрэгслээр тосоо зөөсөн билээ. Харин манай аймагт энэ хугацаанд тээврийн хураамж хэмээх 5000 доллар орсон гэж дууллаа. Энэ үеэс эхлэн та бүхэн ард иргэдийг номхчилохоо зогсоож нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ард иргэдэд маань өгөөжтэй, байгальд хоргүй, орон нутгийн бизнес эрхлэгчдийг үйл ажиллагааг дэмжсэн нутаг орны хөгжилд нөлөөлөхүйц дэмжлэг үзүүлэх бодлогыг баримталж ажиллацгаа. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шанагаар ашиг олжихоод чимхэж хүртээхээ одоо боль. Өнгөрсөн 10 сард Тосны тээврийг зосоох зам харгуйг стандартад тохируулан засварлаж холбогдох арга хэмжээ авахыг Засаг даргад үүрэг өгөөд байгаа эдгээр албан тушаалтнууд хэрэгжүүлэхгүй бол хариуцлага тооцож төлөөлөгчид өөрсдөө хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлсэн байгааг дуулгая. Мөн уурхайн үйл ажиллагааг удирдаж буй Монгол талын захирлуудад хандаж хэлэхэд эх оронч сэтгэлгээтэй , санаачлагатай орон нутагтаа элэгтэй байхыг хүсэж тус зөвлөгөөнд амжилт хүслээ.
2019.03.25-нд

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%