Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сумдын ИТХ-ын сайн туршлага солилцох уулзалт, спортын нөхөрсөг тэмцээн аймгийн хэмжээнд Түвшинширээ суманд анх удаа амжилттай зохион байгуулагдлаа

2019-03-28

Сүхбаатар аймгийн 13 сумдын ИТХ-ын албаны ажилтнууд болон төлөөлөгчдийн төлөөлөл мөн аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтнуудын сайн туршлага солилцох уулзалт, сургалт, спортын нөхөрсөг тэмцээн 2019.03.28-29 Түвшинширээ суманд амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтын хүрээнд 130 гаруй төлөөлөл оролцсон бөгөөд "Сайн туршлага солилцох уулзалт, сургалт, нөхөрсөг спорт тэмцээн" болж газрын харилцааны тулгамдсан асуудлууд, Угийн бичгийн ач холбогдол, сумдын ИТХ-ын үйл ажиллагааны сайн туршлага сургалт болж Волейбол, ширээний теннис, дартсны тэмцээнүүдийг Түвшинширээ сумын ИТХ-ын хамт олон аймгийн хэмжээнд анх удаа санаачлан сумандаа зохион байгуулсан түүхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Волейболын тэмцээнд Түвшинширээ сум 1-р байр, Түмэнцогт сум 2-р байр, Уулбаян сум 3-р байр,
Дартсны тэмцээний төрөлд Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажлын алба 1-р байр, Халзан сум 2-р байр, Онгон сум 3-р байр,
Теннисний тэмцээний эрэгтэй төрөлд Сүхбаатар сум Ц.Эрдэнэ 1-р байр, Дарьганга сум Х.Эрдэнэбаатар 2-р байр, Түмэнцогт сум Г.Энхбат 3-р байр,
Теннисний тэмцээний эмэгтэй төрөлд Түмэнцогт сум Г.Энхтуяа 1-р байр, Баяндэлгэр сум Я.Отгонжаргал 2-р байр, Уулбаян сум Б.Эрдэнэтуяа 3-р байр тус тус эзэллээ.
Багийн дүнгээр Түмэнцогт сум 1-р байр Өргөмжлөл Шилжин явах цом, Сүхбаатар сум 2-р байр Өргөмжлөл, Түвшинширээ сум 3-р байр тус тус эзэллээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%