Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Дэёв Воүзэн Архангай аймагт айлчлалаа

2019-04-11

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Дэёв Воүзэн ажлын хэсгийн хамтаар 2019 оны 04 сарын 10,11-ний  өдрүүдэд  Архангай аймагт айлчлалаа. ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр зочдыг  хүлээн авч ХАА, боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал солилцов. Тэрээр “Австрали, Монгол 2 улс хөдөө аж ахуйн тэр дундаа малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүнээрээ Азийн зах зээлийг түлхүү эзэлж байна. Австрали улс ХАА-ын салбарт хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэх байрт байгаа  бөгөөд бид та бүхний энэхүү ХАА-ын салбарын хөгжлийн туршлагыг аймагтаа нэвтрүүлэх бодолтой байна. Тиймээс аймгийн  ХАА-н салбарын бодлогын хэрэгжилтийг хангаж ажиллаж буй албан хаагчид, орон нутгийн төлөөллөө танай улсад туршлага судлуулах, ажил хэргийг  айлчлалд хамруулах хүсэлтэй байгаа. Австрали улсад мэргэжил эзэмших, боловсролын зэрэг дээшлүүлэх тэтгэлэгт хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэхийн зэрэгцээ   энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт олон залуучууд хамрагдан аймгийнхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна  гэдэгт итгэлтэй байна.” гэж  хэллээ  Австрали улсын элчин сайд ноён Дэёв Воүзэн саналыг хүлээн авч цаашид хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлэн хэлсэн үгэндээ “Манай Улсаас Монгол дахь сургалтын  тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь танай улсад 1994 оноос хэрэгжиж нийт 500 гаруй оюутан төгссөн бөгөөд хөтөлбөрөөрөө дамжуулан боловсролын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна. Энэхүү хөтөлбөртөө олон улсаас эмэгтэйчүүдийг илүү хамрагдаж, мэргэжил боловсролоо дээшлүүлж, мэргэжил эзэмшээсэй. Улс  орныхоо хөгжилд манлайлагч нь байгаасай гэж хүсэж байна. Тиймээс тэднийг манлайлагч болгох талаас нь үргэлж зөвлөж, дэмжиж ажилладаг. Монгол эмэгтэйчүүдийн хувьд аль ч талдаа нямбай, чанартай суралцдаг давуу талтай” хэмээн онцоллоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%