Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн удирдлагууд “ Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны үйл ажиллагаа болон цаашид анхаарах асуудлын тухай “ тайланг сонсож, үүрэг чиглэл өглөө.

2019-04-19

                Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын тамгын газрын зөвлөлийн бүрэлдэхүүний хамт Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны үйл ажиллагаа болон 2019 оны төлөвлөгөөний талаарх тайланг 2019 оны 04 сарын 17-ний өдөр сонслоо. Тус тайлангын хэлэлцүүлгийн үеэр аймаг орон нутагт тулгамдаж буй ундны ус, гадаадын иргэдийн квот, уул уурхайтай холбоотой асуудлуудыг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Аймгийн удирдлагууд  Мэргэжлийн хяналтын байгууллагыг ил тод нээлттэй, бусад байгууллага, аймаг орон нутгийн төрийн байгууллагатай ажлаа уялдуулан хамтран ажиллах, сахилга хариуцлагаа сайжруулах, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгавар өгч , тулгамдаж буй асуудлыг  шат дараатай шийдвэрлэхээр боллоо.   

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%