Сүхбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид болон аймгийн Засаг даргын тамгын газрын зөвлөлийн бүрэлдэхүүн “Ундны усны чанар ус цэвэршүүлэх байгууламжын өнөөгийн байдал, цаашид хийж гүйцэтгэх ажлын тухай” Дөрвөлж ОНӨ ХХК –ны мэдээллийг 2019 оны 04 сарын 18-ний өдөр сонсож, цаашид ажиллах талаар үүрэг чиглэл өгөв. Энэ арга хэмжээнд Мэргэжлийн хяналтын газар хамран оролцож тулгамдсан асуудлаа хамтран хэлэлцсэн нь үр дүнтэй боллоо.
