Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" НЭГДСЭН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2019-04-23

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй "БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" нэгдсэн арга хэмжээний өдөрлөгийг 2019.04.23-ны өдөр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.
Арга хэмжээнд оролцсон төрийн албан хаагчид, иргэд олон нийтэд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, мэргэжлийн байгууллагуудын хамтын үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, урьдчилан сэргийлэх гарын авлага, санамж сэрэмжлүүлэг тарааж ажиллалаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%