Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ГХУСАЗСЗ СУМДЫН ИРГЭДЭД ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ АЖЛЫН ХҮРЭЭНД БАТЦЭНГЭЛ, ӨЛЗИЙТ, ӨГИЙНУУР, ХАШААТ, ХОТОНТ, ТӨВШРҮҮЛЭХ СУМДАД АЖИЛЛАЛАА.

2019-04-24

Аймгийн ГХУСАЗСЗ, Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй хамтран  Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур, Хашаат, Хотонт, Төвшрүүлэх сумдад ажиллалаа. Үүнд дараах арга хэмжээг зохион байгууллаа.

1.    Иргэдэд хууль сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах нээлттэй уулзалт ярилцлага зохион байгуулах.

2.    Сумын ГХУСАЗСЗ-ийн үйл ажиллагаа, бичиг баримттай танилцах, зөвлөмж чиглэл өгөх.

3.    Суманд үйл ажиллагаа явуулж буй шашны байгууллагын үйл ажиллагаатай танилцах, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын байдалтай танилцаж, зөвлөмж чиглэл өгөх.

4.    Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх арга замыг тодорхойлох тандан судалгаа хийх, иргэдээс санал авах

5.    Дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэх хуудас бичиж аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн даргад хүргүүлж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээ мэдээлэл өгч ажиллана.     

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%