Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Соёлтой Монгол хүн" уриалгыг эхлүүлж Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт олон Сүхбаатар аймгийн “Угталт- Үдэлт” –ийн хаалга хүртэлх газрыг цэвэрлэж, Баруун-Урт сумынхаа өнгө төрхийг сайжруулахад санаачлага гарган ажиллав.

2019-04-29

          Аймгийн ИТХ-ын ажлын албаны хамт  олон 04 сарын 26-нд Сүхбаатар аймгийн “Угталт- Үдэлт” –ийн хаалга хүртэл  явган аялалаар явлаа. Бид зам зуур налайх мал сүрэг, адуу мал, айлуудын яндангаас дээш суунаглах утаа гээд монгол тансаг ахуйгаа харж,  дээдлэн ирсэн ёс заншлаа ярилцан , зам дагуух хогийг цэвэрлэн  цэвэрлэгээ хийж  явлаа.  Долоо орчим  км алхаад “ Угталтийн  овоо”-н дээрээ   ирлээ.  Энд  олон жил  элгэн садан , ахан дүүстэйгээ уулзаагүй,   нутаг орноо гэсэн сэтгэлээр зорин  Угтах овоон  дээр ирсэн хэн бүхний сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм.  Тэгвэл эдгээр нутаг усаа гэсэн хүмүүсийн  халуун сэтгэлийг энд хаясан хог, тэнд хэвтэх тамхины иш угтах  ёсгүй юм шиг ээ...  Тааламжгүй бүгдийг харж суугаад  яахав гээд сэтгэл нэгдэн бид энэ орчин тойрны хогийг цэвэрлэж гарлаа. Хог зөөврийн машин дуудаж, хоггүй сайхан орчин болон хувирлаа. “Сайн яваарай”, “Сайн явж ирэв үү?“ энэ 2-хон өгүүлбэрт нүүдэлчин Монголчуудын  нүүхдээ бууриа цэвэрлэж,   ирж яваа хөсөг тэрэг угтан данхтай цайгаа барин угтдаг бидний өвөг дээдсийн зан заншил өнөөдөр архины шил, тамхины ишээр солигдох ёсгүй болов уу.. Аж ахуйн нэгж албан байгууллага ээлж дарааллаар цэвэрлээд хэвшвэл Баруун-Урт сумын маань өнгө төрх ирсэн, явсан хүн бүхний сэтгэлд  гэгээн сайхнаар улам гэрэлтэн дурсагдаж, цэцэглэн хөгжихийн үүд хаалга эндээс л эхлэх бус уу... "Соёлтой Монгол хүн" уриалгыг үүгээр эхлүүлж буйгаа мэдэгдэж байна. Та бүхнийг хүндэтгэсэн Сүхбаатар аймгийн ИТХ-ын хамт олон.
        Хүмүүс ээ ! Хогоо зориулалтын саванд хийж, Байгаль эх дэлхийгээ хайрлацгаая.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%